“Эйч Ар Консалтинг” ХХК Хүний нөөцийн болон байгууллагын менежментийн зөвлөх үйлчилгээг харилцагч байгууллага болон хувь хүнд хүргэж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээ нь байгууллагын өнөөгийн менежментийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж цаашид хэрэгжүүлэх менежментийн шийдлийг санал болгодогоороо онцлог юм.
Бид дараах үндсэн чиглэлд зөвлөх үйлчилгээг хүргэж байна. Үүнд:
- Байгууллагын менежментийн зөвлөх үйлчилгээ,
- Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээ,
- Удирдлагыг чадавхжуулах зөвлөх үйлчилгээ
- Хүний нөөцийн менежерийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээ багтана.
Зөвлөх үйлчилгээ нь харилцагч байгууллагын өнөөгийн бодит нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгч менежментийн үр өгөөж бүхий шийдлийг санал болгох төдийгүй нэвтрүүлэлтийн төвшинд байгууллагын ажилтныг чадавхжуулахад чиглэгддэг ба зөвлөгөөгөөр чиглүүлэн шаардлагатай талбарт ажиллуулж ойлголт, мэдлэг, ажиллах арга зүйг баталгаажуулдгаараа давуу талтай.