ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөдөлмөрийн хуулийг Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр баталж 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрсдийн дүрэм, журам болон гэрээ, хэлцэлээ шинэ хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад хэрхэн нийцүүлж практикт нэг мөр ойлгон хэрэглэх нь нэн чухал хэрэгцээ, шаардлага болоод байна.
Уг хуулиар хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, харилцаанд оролцогчдын үндсэн эрх, үүргийг тодорхойлж өгснөөс гадна тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах зохицуулалтыг тусгасан юм.
ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
-
Байгууллагын хүний нөөцийн ажилтан
-
Удирдах ажилтнууд
-
Хуулийн мэргэжилтнүүд
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
1 ак.цагийн төлбөр: 880,000 төгрөг /сургалтын нэг цаг нь 45 мин болно/
Сэдэв: ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА
СУРГАЛТЫН АГУУЛГА:
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн нийтлэг үндэслэл, өөрчлөлт
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн ажилтны эрх, үүрэг, Ажил олгогчийн эрх, үүрэг;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцөл, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, анхаарах зүйлс;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн хөдөлмөрийн гэрээний төрөл: Дагалдан болон Туршилт, Онцгой нөхцөл бүхий, ажлын бүтэн бус цагийн, Гэрээсээ ажиллах ажилтны, Зайнаас ажиллах ажилтны Хөдөлмөрийн гэрээ;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл: Үл өрсөлдөх үүрэг, ажилтны нууц хадгалах үүрэг, ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага;
-
Ажил, амралтын цагийн зохицуулалтыг гэрээнд тусгахад анхаарах зүйлс;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн ээлжийн амралтын зохицуулалт
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн цалин хөлс, олговрын зохицуулалтыг гэрээнд тусгахад анхаарах зүйлс;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулалтуудыг хөдөлмөрийн гэрээнд тусгахад анхаарах зүйлс;
-
Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл;
-
Хөдөлмөрийн дотоод журамд оруулах зайлшгүй өөрчлөлт
СУРГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 6 цаг