ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Аутсорсинг үйлчилгээ

Аутсорсинг гэдэг нь өөрийн байгууллагад байгаа ажлыг гаднын мэргэшсэн ажилтан, байгууллагаар богино хугацаанд чанартай, хямд өртгөөр хийлгэхийг хэлнэ.

Бид тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийн аутсорсингийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд гүйцэтгэж захиалагч үндсэн бизнестээ төвлөрөх боломжийг бид харилцагч байгууллагадаа олгодог. 

Аутсорсингийн үйлчилгээний  давуу талууд

  • Бизнесийн гол үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулна. Компанийн бизнесийн үйл ажиллагаа нь өргөжих тусам тухайн компанийн дотоод орчин нөхцөл өөрчлөгдөж ажиллах хүчин (хүний нөөц болон санхүүгийн тайлан тооцоо) нэмэгдэн удирдлагын зүгээс дээрх асуудлуудыг хяналтандаа байлгахад хүндрэлтэй болж ирдэг. Дээрх ажил, салбар, хэсэгт аутсорсинг хийх нь тэдгээрийн үйл явц, гүйцэтгэх үүрэг, чанарыг алдагдуулахгүйгээр бизнесийн гол үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулах боломж олгодог.  
  • Нэмэлт зардлыг багасгана. Байгууллагын дотоод орчны ямар нэг салбар, үйл ажиллагааг  гүйцэтгэхэд нэмэлт цаг хугацааны болон санхүүгийн зардлууд ихээхэн ордог. Эдгээр асуудлыг аутсорсинг хийх замаар шийдвэрлэж болно. 
  • Ажиллах хүчний уян хатан байдал. Аутсорсинг нь шаардлагатай үедээ ашиглаж, ашиглаад дууссан үедээ явуулах нэмэлт нөөцүүдийг бий болгох улирлын болон давтагдах эрэлт хэрэгцээ бүхий үйл ажиллагааг эрхлэх боломжийг олгодог.
  • Үйл ажиллагааны тасралтгүй байдал болон эрсдэлийн менежмент.Удирдах албан тушаалын хүн түр хугацаагаар эсвэл бүр ажлын байраа орхих үед тухайн байгууллагын үйл ажиллагаанд тодорхой бус байдал, сөрөг үр дагавруудыг үзүүлдэг. Тэгвэл энэ хугацаанд хүний нөөцдөө аутсорсинг хийх нь тухайн байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, үйл ажиллагааны чанаргүй байдлыг бий болгох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
  • Дотоод ажилчдаа сургах, хөгжүүлэх. Ихэнх томоохон хэмжээний төсөл, төлөвлөгөө нь тусгай нарийн мэргэшсэн ажилтан, ажиллах хүчийг шаардах нь элбэг бөгөөд тухайн компанийн дотоод ажилтан дунд нарийн мэргэшсэн хүн ховор байх тохиолдол бий.On-site аутсорсинг (оршин байгаа газар дээр нь) хийснээр тухайн компанийн ажилтнууд аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай цуг ажиллаж тэднээс шинэ мэдлэг чадвар олж авах боломжтой.