ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn

SUPPORT багц

Асуудал, хэрэгцээ:

Хүний нөөцийн менежментийг нэвтрүүлээгүй, зөвхөн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлснээр асуудлууд тулгамдаж эхэлсэн

SUPPORT БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА

Хүний нөөцийн төлөвлөлттэй холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Орон тооны төлөвлөлт дээр санал авах;
  2. Орон тоо төлөвлөх;
  3. Орон тоо батлуулах.
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой хийгдэх ажилбарууд:

     Хамрах хүрээ: Гүйцэтгэх төвшний албан тушаал

  1. Орон тооны төлөвлөгөөний дагуу шинэ ажилтны захиалга авах;
  2. Бүрдүүлэлтийн суваг сонгох;
  3.  Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын зардлыг төсөвлөх
  4. Зар нийтлэх, бүрдүүлэлтийг хийх;
  5. Анкетын шалгаруулалт хийж тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлаганд урих;
  6. Шаардлагатай албан тушаалтнаас ур чадварын шалгалт авах
  7. Дунд шатны ярилцлага хийх;
  8. Хуучин ажлын газраас тодорхойлолт авах;
  9. Шийдвэр гаргах ярилцлага;
  10. Шинэ ажилтанд ажлын санал тавих, ажлын нөхцөл тохиролцох;
  11. Хөдөлмөрийн харилцаа үүсгэх, ажил горилогчийн хувийн хэрэг нээх;
  12. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, нууцын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт танилцуулах;
  13. Ажилд авах тушаал төлөвлөх, батлуулах;
  14. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах удирдлагад танилцуулах;
  15. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх;
  16. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих.
Шинэ ажилтныг чиглүүлэх, дасан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Шинэ ажилтныг нийт ажилтнуудад танилцуулах;
  2. Шинэ ажилтны хангамжийг өгөх /ширээ, сандал, компьютр, ажлын хувцас г.м/;
  3. Чиглүүлэх сургалтанд суулгах;
  4. Дасан зохицуулах журмын дагуу дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах;
  5. Туршилтын хугацааны ажлын төлөвлөгөө ажилтны нэгжийн удирдлагатай хамтран боловсруулах;
  6. Туршилтын хугацаанд сурсан, гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах ажлыг зохион байгуулах ;
  7. Ажилтныг жинхлэх хурлаар оруулах;
  8. Үндсэн ажилтны Хөдөлмөрийн гэрээ байгуулах;
  9. Шинэ ажилтнуудыг дасан зохицуулах хөтөлбөрийг гардан гүйцэтгэх;
  10. Шинэ ажилтны туршилтын хугацаанд дэмжлэг үзүүлэх, шууд удирдлагуудад чиглүүлэг өгөх;
  11. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах;
  12. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх.
Хүний нөөцийн сургалт хөгжлийн үйл ажиллагаатай  холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох;
  2. Сургалтын хэрэгцээн дээр тулгуурлан сургалтын төлөвлөгөө боловсруулах;
  3. Сургалтын зардлуудыг тооцох;
  4. Сургалт, хөгжлийн холбогдох хугацааны төлөвлөгөөг батлуулах;
  5. Ажилтантай хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах;
  6. Дотоод сургагч багшийг бэлдэх;
  7. Сургалтын хөтөлбөр боловсруулах;
  8. Сургалтын хуваарь жилээр төлөвлөх гаргах;
  9. Сургалтын мэдээлэл ажилтнуудад хүргэх;
  10. Сургалтыг журмын дагуу зохион байгуулах;
  11. Сургалтын ирц бүртгэх, баримтжуулах;
  12. Сургалтын дараах үнэлгээ авах;
  13. Сургалтын материалыг архивлах;
  14. Сургалтын тайлан гаргах.

Бичиг хэрэгтэй  холбоотой хийгдэх ажилбарууд:

  1. Байгууллагын бичиг хэргийг журамд заагдсан стандартын дагуу хөтлөх;
  2. Албан бичгүүдийг тогтмол бүртгэлжүүлэх;
  3. Тушаал, шийдвэрийг тогтмол бүртгэлжүүлэх;
  4. Байгууллагын дүрэм журмыг эмх цэгцтэй, нэгдсэн байдлаар хадгалах;
  5. Жилд нэг удаа тухайн оны бичиг баримтуудыг хавтаслан архивлах.

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хийгдэх ажилбарууд:

  1. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаалын төсөл бэлтгэх;
  2. Сахилгын шийтгэлийн үйл ажиллагааг судлах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  3. Ажилтнуудтай холбоотой хөдөлмөрийн харилцааны асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, удирдлагыг мэдээллээр хангах;
  4. Ажилтнуудыг хүний нөөцтэй холбоотой мэдээллээр хангах.