PROFESSIONAL SET
PROFESSIONAL багц
Хугацаа:
6 сараас дээш
Асуудал, хэрэгцээ:
Хүний нөөцийн ажилтан нь тогтвор суурьшилтай ажилладаггүй. Хүний нөөцийн тогтсон системгүй, байгууллагын соёл алдагдсан, ажилтнуудын идэвхи буурсан
Шиидэл:
Хүний нөөцийн менежментийн төвшинд Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ЗӨВЛӨХ эсвэл баг ажиллана.
PROFESSIONAL БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА
Хүний нөөцийн төлөвлөлттэй холбоотой хийгдэх ажилбарууд:
- Хүний нөөцийн зардлуудыг тооцох;
- Орон тооны төлөвлөлт дээр санал авах;
- Орон тоо төлөвлөх;
- Хүний нөөцийн төсөв батлуулах;
- Орон тоо батлуулах.
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой хийгдэх ажилбарууд:
Хамрах хүрээ: Гүйцэтгэх болон дунд төвшний албан тушаал
- Орон тооны төлөвлөгөөний дагуу шинэ ажилтны захиалга авах;
- Бүрдүүлэлтийн суваг сонгох;
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын зардлыг төсөвлөх
- Зар нийтлэх, бүрдүүлэлтийг хийх;
- Анкетын шалгаруулалт хийж тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлаганд урих;
- Шаардлагатай албан тушаалтнаас ур чадварын шалгалт авах
- Дунд шатны ярилцлага хийх;
- Хуучин ажлын газраас тодорхойлолт авах;
- Шийдвэр гаргах ярилцлага;
- Шинэ ажилтанд ажлын санал тавих, ажлын нөхцөл тохиролцох;
- Хөдөлмөрийн харилцаа үүсгэх, ажил горилогчийн хувийн хэрэг нээх;
- Хөдөлмөрийн гэрээ байгуулах, нууцын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт танилцуулах;
- Ажилд авах тушаал төлөвлөх, батлуулах;
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах удирдлагад танилцуулах;
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх;
- Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих.
Шинэ ажилтныг чиглүүлэх, дасан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
- Шинэ ажилтныг нийт ажилтнуудад танилцуулах;
- Шинэ ажилтны хангамжийг өгөх /ширээ, сандал, компьютр, ажлын хувцас г.м/;
- Чиглүүлэх сургалтанд суулгах;
- Дасан зохицуулах журмын дагуу дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах;
- Туршилтын хугацааны ажлын төлөвлөгөө ажилтны нэгжийн удирдлагатай хамтран боловсруулах;
- Туршилтын хугацаанд сурсан, гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах ажлыг зохион байгуулах ;
- Ажилтныг жинхлэх хурлаар оруулах;
- Үндсэн ажилтны Хөдөлмөрийн гэрээ байгуулах;
- Шинэ ажилтнуудыг дасан зохицуулах хөтөлбөрийг гардан гүйцэтгэх;
- Шинэ ажилтны туршилтын хугацаанд дэмжлэг үзүүлэх, шууд удирдлагуудад чиглүүлэг өгөх;
- Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах;
- Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх.
Хүний нөөцийн сургалт хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
- Байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох;
- Сургалтын хэрэгцээн дээр тулгуурлан сургалтын төлөвлөгөө боловсруулах;
- Сургалтын зардлуудыг тооцох;
- Сургалт, хөгжлийн холбогдох хугацааны төлөвлөгөөг батлуулах;
- Ажилтантай хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах;
- Дотоод сургагч багшийг бэлдэх;
- Сургалтын хөтөлбөр боловсруулах;
- Сургалтын хуваарь жилээр төлөвлөх гаргах;
- Сургалтын мэдээлэл ажилтнуудад хүргэх;
- Сургалтыг журмын дагуу зохион байгуулах;
- Сургалтын ирц бүртгэх, баримтжуулах;
- Сургалтын дараах үнэлгээ авах;
- Сургалтын материалыг архивлах;
- Сургалтын тайлан гаргах.
Ажлын гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмын дагуу ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх; ажлыг зохион байгуулах;
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний тайланг боловсруулах, удирдлагад танилцуулах;
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах зөвлөмж өгөх.
- Бичиг хэрэгтэй холбоотой хийгдэх ажилбарууд:
- Байгууллагын бичиг хэргийг журамд заагдсан стандартын дагуу хөтлөх;
- Албан бичгүүдийг тогтмол бүртгэлжүүлэх;
- Тушаал, шийдвэрийг тогтмол бүртгэлжүүлэх;
- Байгууллагын дүрэм журмыг эмх цэгцтэй, нэгдсэн байдлаар хадгалах;
- Жилд нэг удаа тухайн оны бичиг баримтуудыг хавтаслан архивлах.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаалын төсөл бэлтгэх;
- Сахилгын шийтгэлийн үйл ажиллагааг судлах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
- Ажилтнуудтай холбоотой хөдөлмөрийн харилцааны асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, удирдлагыг мэдээллээр хангах;
- Ажилтнуудыг хүний нөөцтэй холбоотой мэдээллээр хангах.
Ажилтнуудад чиглэсэн олон нийтийн ажлууд:
- Улирлын зугаалгуудыг зохион байгуулах;
- Ажилтнуудыг төрийн болон төрийн бус байгууллагын шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулах.
Судалгааны ажлууд
- Байгууллагын соёлын судалгааг хийж удирдлагад танилцуулах
- Удирдах ажилтнуудаас манлайллын судалгааг хийж удирдлагад танилцуулах