ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn

FREEDOM багц

Хугацаа: 

1 жилээс дээш

Асуудал, хэрэгцээ: 

Хүний нөөцийн ажилтантай боловч захиргааны ажлаас илүү гарч чаддаггүй, мэргэжлийн бусад чиг үүргүүдийг гүйцэтгэж чадахгүйгээс ажилтнуудын тогтвор суурьшил буурч бусад асуудлууд илэрсэн, даамжирсан

Шиидэл: 
Хүний нөөцийн менежментийн бодлого стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнийн нөөцийн ЗӨВЛӨХ эсвэл баг ажиллаж зөвлөгөө өгнө

PREEDOM БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА

Хүний нөөцийн төлөвлөлттэй холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Хүний нөөцийн зардлуудыг тооцох;
  2. Орон тооны төлөвлөлт дээр санал авах;
  3. Орон тоо төлөвлөх;
  4. Хүний нөөцийн төсөв батлуулах;
  5. Орон тоо батлуулах.
 Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой хийгдэх ажилбарууд:

     Хамрах хүрээ:  Бүх төвшний албан тушаал

  1. Орон тооны төлөвлөгөөний дагуу шинэ ажилтны захиалга авах;
  2. Бүрдүүлэлтийн суваг сонгох;
  3. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын зардлыг төсөвлөх
  4. Зар нийтлэх, бүрдүүлэлтийг хийх;
  5. Анкетын шалгаруулалт хийж тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлаганд урих;
  6. Шаардлагатай албан тушаалтнаас ур чадварын шалгалт авах
  7. Дунд шатны ярилцлага хийх;
  8. Хуучин ажлын газраас тодорхойлолт авах;
  9. Шийдвэр гаргах ярилцлага;
  10. Шинэ ажилтанд ажлын санал тавих, ажлын нөхцөл тохиролцох;
  11. Хөдөлмөрийн харилцаа үүсгэх, ажил горилогчийн хувийн хэрэг нээх;
  12. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, нууцын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт танилцуулах;
  13. Ажилд авах тушаал төлөвлөх, батлуулах;
  14. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах удирдлагад танилцуулах;
  15. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх;
  16. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих.
Шинэ ажилтныг чиглүүлэх, дасан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Шинэ ажилтныг нийт ажилтнуудад танилцуулах;
  2. Шинэ ажилтны хангамжийг өгөх /ширээ, сандал, компьютр, ажлын хувцас г.м/;
  3. Чиглүүлэх сургалтанд суулгах;
  4. Дасан зохицуулах журмын дагуу дасан зохицуулах хөтөлбөрт хамруулах;
  5. Туршилтын хугацааны ажлын төлөвлөгөө ажилтны нэгжийн удирдлагатай хамтран боловсруулах;
  6. Туршилтын хугацаанд сурсан, гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцах ажлыг зохион байгуулах ;
  7. Ажилтныг жинхлэх хурлаар оруулах;
  8. Үндсэн ажилтны Хөдөлмөрийн гэрээ байгуулах;
  9. Шинэ ажилтнуудыг дасан зохицуулах хөтөлбөрийг гардан гүйцэтгэх;
  10. Шинэ ажилтны туршилтын хугацаанд дэмжлэг үзүүлэх, шууд удирдлагуудад чиглүүлэг өгөх;
  11. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах;
  12. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чанарыг сайжруулах саналыг удирдлагад хүргүүлэх.
Хүний нөөцийн сургалт хөгжлийн үйл ажиллагаатай  холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох;
  2. Сургалтын хэрэгцээн дээр тулгуурлан сургалтын төлөвлөгөө боловсруулах;
  3. Сургалтын зардлуудыг тооцох;
  4. Сургалт, хөгжлийн холбогдох хугацааны төлөвлөгөөг батлуулах;
  5. Ажилтантай хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах;
  6. Дотоод сургагч багшийг бэлдэх;
  7. Сургалтын хөтөлбөр боловсруулах;
  8. Сургалтын хуваарь жилээр төлөвлөх гаргах;
  9. Сургалтын мэдээлэл ажилтнуудад хүргэх;
  10. Сургалтыг журмын дагуу зохион байгуулах;
  11. Сургалтын ирц бүртгэх, баримтжуулах;
  12. Сургалтын дараах үнэлгээ авах;
  13. Сургалтын материалыг архивлах;
  14. Сургалтын тайлан гаргах.
Ажлын гүйцэтгэлийн үйл ажиллагаатай  холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмын дагуу ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх; ажлыг зохион байгуулах;
  2. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний тайланг боловсруулах, удирдлагад танилцуулах;
  3. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах зөвлөмж өгөх.
    1.  Бичиг хэрэгтэй  холбоотой хийгдэх ажилбарууд:
  4. Байгууллагын бичиг хэргийг журамд заагдсан стандартын дагуу хөтлөх;
  5. Албан бичгүүдийг тогтмол бүртгэлжүүлэх;
  6. Тушаал, шийдвэрийг тогтмол бүртгэлжүүлэх;
  7. Байгууллагын дүрэм журмыг эмх цэгцтэй, нэгдсэн байдлаар хадгалах;
  8. Жилд нэг удаа тухайн оны бичиг баримтуудыг хавтаслан архивлах.
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хийгдэх ажилбарууд:
  1. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаалын төсөл бэлтгэх;
  2. Сахилгын шийтгэлийн үйл ажиллагааг судлах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  3. Ажилтнуудтай холбоотой хөдөлмөрийн харилцааны асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, удирдлагыг мэдээллээр хангах;
  4. Ажилтнуудыг хүний нөөцтэй холбоотой мэдээллээр хангах.
   Ажилтнуудад чиглэсэн олон нийтийн ажлууд:
  1. Улирлын зугаалгуудыг зохион байгуулах;
  2. Ажилтнуудыг төрийн болон төрийн бус байгууллагын шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулах.
Судалгааны ажлууд
  1. Байгууллагын соёлын судалгааг хийж удирдлагад танилцуулах
  2. Удирдах ажилтнуудаас манлайллын судалгааг хийж удирдлагад танилцуулах
  3. Салбарын цалингийнг судалгааг хийж удирдлагад танилцуулах
Шинэ албан тушаалын тодорхойлолт боловсруулахтай холбоотой хийгдэх ажилбарууд:
  1.  Ажлын шинжилгээ хийх
  • Ажлын шинжилгээний асуулгыг зохион байгуулах
  • Ярилцлага хийх
  • Ажлын зураг авалт хийх
  • Бусад судалгаа
    1.  Албан тушаалын нэршлийг хуулийн дагуу боловсруулах
    2. Албан тушаал бүрийн албан тушаалыг тодорхойлолтыг боловсруулах