Цаг үеийн нийтлэл
АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД АШИГЛАЖ БОЛОХ АСУУЛТУУД
2024-05-08 405
АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД АШИГЛАЖ БОЛОХ АСУУЛТУУД
Ажил горилогчын нэр: _____________________Ярилцлага авагчын нэр: _______________
Сонрхож буй ажлын байр: __________________________Огноо: _____________________
- Та өөрийгөө танилцуулах уу?
- Яагаад энэ ажилд орохыг сонирхож байгаа вэ?
- Манай байгууллагын талаар юу мэдэх вэ?
- Та карьерын хувьд ямар зорилгод хүрэхийг эрмэлздэг вэ?
- Та энэ зорилгодоо хүрэхийн тулд ойрын 5 жилд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
- Таны мөрөөдлийн ажил юу вэ?
- Танд байгууллагын ямар шинж чанарууд сайн байх нь хамгийн чухал вэ? /сонголт хийхэд/
- Таны бусдаас давуу болон дутагдалтай талууд юу вэ?
- Та цаашид өөрийн ямар талаа хөгжүүлэх бодолтой байгаа вэ?
- Таны ажил мэргэжлийнхээ хүрээнд гаргаж байсан хамгийн том амжилтууд юу вэ?
- Та ганцаарчилж эсвэл багаар ажиллах дуртай юу?
- Танд ямар зан төрхтэй хүмүүстэй хамтарч ажиллахад хүндрэлтэй санагддаг вэ?
- Та ажил дээрээ юунаас зайлсхийхийг хичээдэг вэ?
- Таны хамгийн сүүлийн ажилд тохиолддог байсан гол бэрхшээлүүд юу вэ?
- Та өөрийгөө хувь хүний хувьд тодорхойлбол? /Зан байдал, шинж чанар/
- Таны бодлоор аливаа ажилтан амжилттай сайн ажиллахад ямар шинж чанарууд гол үүрэг гүйцэтгэдэг вэ?
- Та ажлын туршлагынхаа явцад ямар нэг бүтээлч санаа дэвшүүлж байсан талаараа ярина уу.
- Таны хувьд сүүлийн 1 жилд гаргасан хамгийн хүнд шийдвэр юу байсан бэ?
- Та бусад ажилтнууддаа үлгэр жишээ болдог уу? Тийм бол юугаараа?
- Та өөрийгөө удирдлагын ямар аргаар хүмүүсээ удирддаг гэж боддог вэ?
- Та өөрийн удирдлагатайгаа маргаж байсан нэг тохиолдлоосоо хуваалцаач.
- Та сүүлийн 1 жилд олны өмнө гарч презентаци тавьж эсвэл үг хэлж байсан уу?
- Та өөрийгөө ачаалал ихтэй ажилладаг гэж боддог уу? Яагаад?
- Таныг өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал түлхэц болсон үйл явдал юу байсан бэ?
- Та сүүлийн нэг жилд өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийсэн бэ?
- Та ямар төрлийн ном, сэтгүүл уншдаг вэ?
- Танд юу жинхэнэ урамшуулал болж сайн ажиллахад нөлөөлж чадах вэ?
- Та өөрийгөө байгууллагын хувьд маш чадварлаг боловсон хүчин болгохын тулд юу хийх вэ?
- Стрессээс гарах арга барил тань юу вэ?
- Та юунаас болж энэ ажлаас гарч магадгүй вэ?
- Та өөрийн алдаанаасаа суралцсан талаараа нэг жишээ дурьдана уу.
- Та яагаад энэ мэргэжлийг сонгож суралцах болсон бэ?
- Хэрэв болдог бол та өнгөрсөн үеийнхээ боловсрол болон ажил мэргэжилтэй холбоотой ямар зүйлүүдийг өөрчлөх байсан бэ?
- Таны хувьд амжилт гэж юу вэ?
- Таны хувьд хамгийн сайн удирдагч ямар байх ёстой вэ?
- Та хобби буюу сонирхдог зүйлсийнхээ талаар яриач.
- Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
- Таны хувьд ажлын чанар чухал уу, хурд чухал уу?
- Та манай өрсөлдөгчдийн талаар хэр мэдэх вэ?
- Та хэрхэн ажил хайж байгаа вэ? /өөр байгууллагуудад св өгсөн эсэх/
- Таны сонирхож буй цалингийн хэмжээ?
- Таныг ажилд авбал хэдэн жил манай байгууллагад ажиллах бодолтой байгаа вэ?
- Таны хувьд цалин илүү чухал уу, ажил нь чухал уу?
- Та ачаалал ихтэй үед амралтын өдрүүдэд, заримдаа шөнө ч гэсэн ажиллах уу?
- Таны хамгийн сайн хийж чаддаг зүйлс юу вэ?
- Та ямар нэгэн олон нийтийн сонгуульт ажилтай юу? Гишүүнчлэл бий эсэх?
- Таны амьдралдаа чухалчлан эрхэмлэдэг зүйлс юу вэ?
- Танд надаас асууж тодруулах зүйл байна уу?