Цаг үеийн нийтлэл
2023 оны арваннэдүгээр сарын 14-нд бүх нийтээр амарна.
2023-11-07 267
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.7 дахь хэсэгт Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр хэмээн заасан байдаг. Тэгвэл энэ жил энэхүү өдөр 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байна.
Хөдөлмөрийн хуульд нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох бөгөөд харин ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол хөдөлмөрийн хуульд заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно.