ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ - ЭЙЗЭНХАУРЫН ХҮСНЭГТ

2023-11-03   981

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ - ЭЙЗЭНХАУРЫН ХҮСНЭГТ


Ямар ч завгүй явдаг боловч бүтээсэн юм байдаггүй хүмүүс байдаг. Энэ бол цагаа сайн зохицуулж чадахгүй байгаагийг илрэл юм. Бид бүх зүйлийг 24 цаг дотор багтаан гүйцэтгэж чадахгүй учраас хийх ажлаа чухал болон яаралтай гэж ангилах хэрэгтэй юм. АНУ-ын цэргийн генерал, хожмын ерөнхийлөгч Эйзэнхаур цаг ашиглалтын талаар маш оновчтой хүснэгт гаргасан байдаг. Бид ямар нэг зүйлийг хийж эхлэхдээ хийх гэж буй зүйл маань чухал уу? яаралтай юу гэсэн 2 асуултыг тавих хэрэгтэй юм.

1.Яаралтай-чухал:
Энэ хэсэгт маш яаралтай бөгөөд чухал бас гэнэтийн ажлууд орно. Жишээ нь: Эмнэлэг, түргэн дуудах, гэнэт гал гарах, нялх хүүхэд тань уйлах, яаралтай тайлангаа өгөх, найзынхаа гэнэтийн гуйлтыг биелүүлэх гэх мэт гэнэт гарч ирсэн яаралтай чухал ажлууд ордог байна. Зорилгодоо хүрэх цагийнхаа 20%-ийг л энэ хэсэгт зохион байгуулаарай.


2. Яаралтай бус-чухал:
Хувийн ажлууд. Маш яаралтай бус боловч чухал ажлууд ордог Жишээлбэл: Дасгал хийх, гадаад хэл сурах, баярын болон амралтын өдрүүд, төсөл, ном бичих, найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, сургалт гэх мэт цагууд орууд байна.


3. Яаралтай-чухал бус:
Садаа гэж ойлгож болох ажлууд ордог. Гэнэтийн зүйл болон бусдын гуйлтууд ордог ба болж өгвөл өөр хүнд даатгаж өгсөн нь дээр байх ба таны зорилгодоо хүрэхэд садаа болдог ажлууд ордог байна.


4. Яаралтай бус-чухал бус:
Ямар ч хэрэггүй цаг үрсэн дэмий ажлууд. Энэ хэсэгт орсон ажлуудыг бид хийх шаардлагагүй бөгөөд амьдралыг үрэгч цаг гэдэг ба зорилго уруу чинь хөтөлдөггүй цаг юм. Жишээлбэл: Суваг эргүүлж хэвтэх, интернэтээр чатлах, компьютер тоглоом гэх мэт