ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

МАНЛАЙЛЛЫН ХЭЛБЭРҮҮД

2023-11-01   307
Хянагч (Controlling) - Удирдлага нь эрх мэдэлтэй, эцсийн шийдвэр гаргана. Энэ төрлийн манлайлагчид үйл ажиллагаа, ажил үүрэг тодорхой байлгаж, сахилга бат, багийн бүтцийг ойлгомжтой байлгадгаараа давуу талтай. Стандарт, процес, үр дүнд ач холбогдол өгдөг.
Чиглүүлэгч (Directing) - Чиглүүлэгч удирдлага хүмүүст юу хийхийг нь хэлж заадаг. Энэ төрлийн манлайлагчид процесийг хянаж бүх зүйлийг стандартын дагуу хийхийг илүүд үздэг. Нөхцөл байдлын манлайллын хэлбэрийн нэг түгээмэл хэлбэр. Энэ төрлийн манлайлагчид багийн гишүүддээ суралцах боломж олгодоггүй. Тэдний шүүмжлэл, үзэл бодол ач холбогдол багатай учраас зөвхөн хий гэсэн зүйлийг л хийдэг.
Advising - Багийн гишүүдээ идэвхжүүлж, нөлөөлж, ятгаж чаддаг манлайлагч. Тэд алсын хараагаа үр дүнтэйгээр танилцуулж, ойлгуулж, зөвлөж чаддаг.
Coordinating - Байгууллагын ирээдүйн зорилго, зорилтыг ил тодоор танилцуулж, цаашдын үйл явц, үйл ажиллагаагаа нээлттэй ойлгуулдаг.
Зааварлагч /Guiding/ - Энэ төрлийн манлайлагч зорилго, зорилтоо ил тодорхой байлгаж чаддагийн сацуу ажилтнуудынхаа үзэл бодол, санаа, эрч хүч, идэвхжүүлэлтэнд ихээхэн анхаарал хандуулдаг. Тэднийг сургаж, хөгжүүлэхийн төлөө явдаг.
Хамтрагч /Collaborating/ - Манлайлагчид багийн гишүүд бүх шатанд байгууллагын нэгдмэл зорилгын төлөө хамтран шийдвэр гаргаж ажилладаг. Тэд хамтрах сэтгэлгээнд ч холбогдол өгдөг.
Delegating - Багийн гишүүддээ бие даасан байдлыг олгож, ажил даалгавраа оновчтой хуваарилж даалгаж чаддаг. Энэ нь итгэлцэл хамгийн өндөр байдаг хэлбэр юм. Манлайлагч нь том зургаа гаргаж өгч, багийн гишүүдэд итгэж ажлаа даалгадаг. Багийн гишүүдийн хувьд удирдлагадаа итгэх итгэл өндөртэй, хариуцлагаа ухамсарлах байдал илүү их байдаг байна.
Дэмжигч /Empowering/ - Empower гэх үг нь ажил үүргээ даалгах, эрх мэдэл, эрх чөлөө олгох гэсэн утгатай байдаг. Багийн гишүүдэд шийдвэр гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг ойлгосноор багийн гишүүд харилцагчийн хэрэгцээг илүүтэй ойлгож, зах зээлтэйгээ ойр ажиллах төлөвтэй байдаг.
Оролцогч /Participating/ - Ажил даалгавраас илүүтэй хамтын ажиллагаа харилцаа өндөртэй манлайллын хэлбэр. Манлайлагчид ажилтнууддаа асуудал шийдвэрлэхэд тусалж, дараагийн алхам юу болох, ямар зорилготой болох зэрэг шийдвэр гаргалтын процесоо нээлттэй хуваалцдаг.