ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

ТОКСИК /ХОРТОЙ/ ХҮМҮҮСИЙГ ТОДОРХОЙЛОХ ТЕСТ

2023-10-26   464

Токсик зан үйлтэй хүмүүс маш элбэг байдаг ба судалгаагаар 3-н сайн найз тутмын нэг нь токсик харилцаатай байдаг. Токсик хүмүүс тасралтгүй хүний дотоод ертөнцийг хордуулж, бохирдуулж, сүйтгэж байдаг учраас ийм хүмүүсээс зайгаа барих, учраа олж сурах нь хүний амьдралдаа сурах ёстой суурь сэтгэл зүйн чадварын нэг болдог.

Токсик хүмүүсээс зайгаа барьж сурах нь эргээд таны эрч хүч энергийг илүү зөв чиглэл рүү хөтлөх, хүмүүстэй үүсгэж байгаа харилцаа нь илүү утга учиртай эрүүл байх үндсийг бэхжүүлнэ. Таныг доош нь татаад байсан зүйлээс хөндийрч, хөлд тушаагүй болсноор та өөрийгөө хамгийн дээд түвшинд нь хүртэл хөгжүүлэх боломж бололцоо нээгдэх болно.

Токсик хүмүүсийн эхний зан чанар нь ямар нэг байдлаар таныг КОНТРОЛ-дох гэж оролдох ба үүндээ хүрэхийн тулд олон янзын арга тал ашиглах болно. Үүний тулд таныг өөртөө гэмшүүлэх, таагүй мэдрэмж төрүүлэх, шүүмжлэх, тойруу байдлаар шүүмжлэх буюу егөөдөх, өөрийн буруу үйлдэлдээ хэзээ ч уучлал гуйхгүй байх, тасралтгүй сөрөг хандлага гаргах, ярианы сэдэв гол пойнтыг сөрөг тал руу өөрчилж таагүй байдлаар яриаг дүгнэж дуусгах, таны өөрийн үнэлэмж өөртөө итгэх итгэлийг унагаах гэж оролдох ба хэзээ ч хүнийг байгаагаар нь хүлээж авч хүлээн зөвшөөрч чаддаггүй.

Токсик харилцаа нь хэзээд хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Удаан хугацаанд ХОРТОЙ харилцаанд орсон хүн яваандаа өөрийн үнэлэмж бага, өөртөө итгэлгүй, гутранги, сэтгэл зүйн хямралтай, сэтгэл хөдлөл тогтворгүй болдог.

Та өөрийн хүрээлэлээ ШАЛГААД үзээрэй, хэт олон ТОКСИК хүнтэй газар байх нь дээрхи сэтгэл зүйн асуудлыг үүсгэх ба хэрвээ та энэ байдалд дасан зохицоод эвлэрсэн байвал ТОКСИК зан үйлтэй хүн нь ТА ӨӨРӨӨ болсон байх болно.

АСУУЛТ:

1. Би энгийн дундаж хүнээс илүү ухаалаг. (тийм бол A, Үгүй бол X)

2. Би өндөр сэтгэл хөдлөлтэй бөгөөд өөртөө их үнэнч хүн. Тиймд надтай дотносохыг хүсэж байгаа хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. (тийм бол D, Үгүй бол X)

3. Надтай байдаг л нэг хүн шиг харьцахад би дургүй. (тийм бол K, Үгүй бол X)

4. Ихэнх хүмүүс тийм ч чухал биш зорилгодоо хүрэхийн тулд хамаг цаг хугацаа, эрч хүчээ зарцуулдаг. (тийм бол L, Үгүй бол X)

5. Хүн бүр л худлаа ярьдаг . Би бусдаас харин ч гайгүй. (тийм бол M, Үгүй бол X)

6. Урам хугарахгүй амьдрах хамгийн сайн арга бол тухайн зүйлийн хамгийн муу хувилбарын үр дүнг нь төсөөлж хүлээх. (тийм бол N, Үгүй бол X)

7. Би их өндөр стандарттай. Тиймдээ ч бусдыг тэр стандартдаа хүргэхийн тулд байнга шахах хэрэгтэй болдог. (тийм бол R, Үгүй бол X)

8. Би бусдыг .......................................................... үед үнэхээр их бухимддаг.

K. Надад тохирох онцгой халамжийг үзүүлэхийн төлөө хичээхгүй байх үед

A. Намайг мэдлэгээ хуваалцаж байх үед анхаарахгүй байх үед

R. Аливаа зүйлийг журмын дагуу зөв гүйцэтгэхгүй байх үед

D. Намайг сэтгэлээр уначихсан байх үед дэмжихгүй байх үед

9. Би ихэвчлэн ................................................... үед бусдад санаа бодлоо хуваалцдаг.

  1. . Хэлэлцэж байгаа зүйлийг хийх илүү сайн арга замыг мэддэг үедээ
  2. . Бусдын анзаараагүй асуудал болон сул талыг анзаарч харах үедээ
  3. Өөртөө давуу тал үүсгэхийн тулд хэлэлцээрт нөлөөлөх хэрэгтэй үедээ
  4. Хэлэлцэлд сэтгэл хөдлөх мөч, үе гарах үед

10. Би ......................... хүмүүсийн хүрээлэлд байхыг хүсдэг.

K. Миний хүртэх ёстой анхаарал, халамжийг надад өгдөг

          A. Миний мэдлэг, туршлагаас хуваалцах, суралцах хүсэлтэй

M. Миний хүссэн газар луу намайг хөтлөх

         L.Намайг шаардлага, хүлээлтээр зовоодоггүй

11. Би ихэвчлэн бусдад ............................. замаар тусалдаг.

N. Төлөвлөгөөн дэх алдаа, дутагдлыг нь зааж өгөх

R. Аливааг хийх зөв аргыг зааж өгөх

L. Аливаа зүйлийг нухацтай авч үзэхгүй байсан ч зүгээр гэдгийг ойлгуулах

A. Хариуцлагатай, мэдлэгтэй удирдагч байх

12. Надад хамгийн чухал зүйл бол ...................................

K. Амьдралдаа авах ёстой зүйлээ авах

               D.Өөртөө үнэнч байж, өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад харуулах

R. Дүрмийн дагуу аливааг зөв хийх

L. Амьдралыг мэдэрч, сайхан өнгөрүүлэх

13. Хэцүү асуудал тулгарах үед би ихэвчлэн

N. Гайхдаггүй- юм бүхэн бурууддаг, юу ч болж болно гэж боддог

M. Бусдаас дээр гарахын тулд асуудлыг зохицуулах арга замыг хайна

          L. Бусад хүмүүс үүнийг зохицуулахыг зөвшөөрнө

         D. Их сэтгэлээр унах бөгөөд, буцаад зөв замдаа орохын тулд өөртөө их анхаарал тавих хэрэгтэй болно

14. Хэрвээ би бусдад зөвөлгөө өгч чадах байсан бол энэ зөвөлгөөг өгнө :

K. Хүлээлтээ нэмэгдүүл – та илүүг хүртэх эрхтэй

M. Хэнд ч бүү итгэ – хүн бүр өөрийн ашгийг л эрэлхийлдэг

          N. Бодит бай – Амьдрал бүтэлгүйтэл, золгүйтлээр дүүрэн

          R. Шалтгаантай болоод л дүрэм, журам гэж байдаг.

15. Миний үзэл бодлыг сонсох нь бусад хүмүүст ашигтай (тийм бол A, Үгүй бол X)

16. Миний амьдрал хэцүү байсан. Ялангуяа сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. (тийм бол D, Үгүй бол X)

17. Би жирийн хүмүүсээс илүү анхаарал, халамж авах эрхтэй (тийм бол K, Үгүй бол X)

18. Бусад хүмүүс надаас илүү их идэвх чармайлттай тул би тэднээр илүү их ажил хийлгэж байгаадаа баяртай байна. (тийм бол L, Үгүй бол X)

19. Угаасаа бүх хүмүүс л амиа хичээсэн байдаг тул бусадтай хамтарч ажилласнаас, хувиараа бие даан ажилласан нь дээр (тийм бол M, Үгүй бол X)

20. Хүмүүс намайг хэт гутранги гэдэг. Үнэндээ би зүгээр л бодитой сэтгэдэг хүн. (тийм бол N, Үгүй бол X)

21. Бүх зүйл зөв хийгдсэн эсэхийг шалгахад их цаг шаарддаг ч үнэ цэнэтэй ажил юм. (тийм бол R, Үгүй бол X)

 

 

ХАРИУЛТ:

A – 3 ба түүнээс дээш гарсан бол та ихэмсэг зантай нэгэн ба бусдаас өөрийгөө илүү гэж үздэг хорт зан төлөвтэй байна. Ийм хүмүүс өөрсдийгөө манлайлагч, тэргүүлэгч хэмээн итгэдэг. Мөн өөрсдийгөө бусдад тустай гэж боддог хэдий ч тэдний тусламж нь бусдыг дарах гэсэн бүдүүлэг хэлбэрээр явагддаг. Бусдыг өөрөөс нь дор хэмээн шүүмжилж, бүгдийг мэддэг мэт аашилдаг.

D – 3 ба түүнээс дээш гарсан бол та тогтворгүй сэтгэл хөдлөлтэй бөгөөд бусдын анхааралд өртөхийг хүсдэг нэгэн. Хэвийн хэмжээнээс илүү бусдаас анхаарал хүсдэг бөгөөд, аливаа зүйлд хэт их сэтгэл хөдлөлөөр ханддаг.

K - 3 ба түүнээс дээш гарсан бол та давуу эрх хүсэгч. Бусдаас өөрийгөө илүү эрхтэй, илүү зүйлийг хүртэх хэмжээний хүн, илүү гавьяатай нэгэн гэж итгэдэг бөгөөд хэрэгцээ хүслийг нь биелүүлээгүй тохиолдолд түрэмгий, огцом ууртай болдог.

L - 3 ба түүнээс дээш гарсан бол та залхуу нэгэн. Хүсэл эрмэлзэлгүй, хэт тайван бөгөөд бусад хүмүүст энэ зан чанараараа нөлөөлж байдаг. Хариуцлагаас зайлсхийдэг, зорилгогүй, идэвхгүй, байгууллагат сул зогсолтыг бий болгож байдаг төрлийн хүмүүс.

M - 3 ба түүнээс дээш гарсан бол та хууран мэхлэгч. Амьдралыг тоглоом, бусдыг таньд туслагч хөл, гар мэт үздэг. Аливаа байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хүсдэг бөгөөд хууран мэхлэх оролдлого хийдэг. Хувийн ашиг сонирхлыг 1-т тавьдаг хүмүүс:

N - 3 ба түүнээс дээш гарсан бол та сөрөг үзэлтэн. Аливаа зүйлийн бүтэлгүйтлийг урьдчилан хардаг бөгөөд хамт олныхоо уур амьсгалыг үргэлж эвдэж байдаг.

R - 3 ба түүнээс дээш гарсан бол та хяналтын гажуудалтай байна. Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг бөгөөд алдаа тулгархыг хүлээн зөвшөөрдөггүй. Бусдын алдааг шүүмжлэлтэйгээр, хатуу хүлээж авдаг. Бусдыг өөрийн стандартад нийцүүлэхийн тулд хэт шахаж, шаарддаг. Өөрийн арга замыг л зөвхөн зөв хэмээн итгэдэг.