ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ҮНДЭСНИЙ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ ЦАЛИН БАТЛАХ ТУХАЙ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дугаар А/136 Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Тэтгэвэр тогтооход баримтлах "Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин"-г хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/136 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/136 дугаар тушаалын хавсралт
(төгрөгөөр)
№ |
Үндсэн бүлэг |
1990 он ба түүнээс өмнөх |
1991 он |
1992 он |
1993 он |
1994 он |
1 |
Менежер |
800 |
1600 |
2800 |
7100 |
12600 |
2 |
Мэргэжилтэн |
650 |
1300 |
2250 |
5700 |
10200 |
3 |
Техникч болон туслах, дэд мэргэжилтэн |
580 |
1160 |
2000 |
5060 |
9050 |
4 |
Контор, үйлчилгээний ажилтан |
450 |
900 |
1540 |
3850 |
7850 |
5 |
Худалдаа, үйлчилгээний ажилтан |
430 |
860 |
1470 |
3650 |
6500 |
6 |
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын ажилтан |
420 |
840 |
1430 |
3550 |
6350 |
7 |
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан |
510 |
1020 |
1750 |
4400 |
7850 |
8 |
Машин механизм, төхөөргийн операторч, угсрагч |
550 |
1100 |
1900 |
4800 |
8500 |
9 |
Энгийн ажил, мэргэжил |
350 |
700 |
1200 |
2900 |
5150 |
10 |
Зэвсэгт хүчний ажил мэргэжил |
600 |
1200 |
2080 |
5250 |
9350 |
---оОо---