ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮД ТАНЫ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ

Байгууллагууд дунд шатны удирдах ажилтнуудыг компанийн нөхцөл байдал хүндрэх бүрд ажлаас халах, боловсорч гүйцсэн хэмээн үзэж их зүйлийг шаардсаар, хүлээсээр ирсэн бөгөөд өнөөгийн цаг ч энэ хандлага амь бөхтэй оршсоор байна. Үүнийг өндөр өртөгтэй алдаа гэж үзэж болох юм. Хүмүүн капитал нь санхүүгийн капиталаас ч илүү чухал бөгөөд байгууллагын ажилчдыг сонгон шалгаруулж, хөгжүүлдэг дунд шатны менежерүүд нь хурдацтай, нарийн төвөгтэй өөрчлөлтийг удирдахад хамгийн чухал хөрөнгө юм. Тэд ажлыг илүү утга учиртай, сонирхолтой, үр бүтээлтэй болгож чаддаг бөгөөд байгууллагын жинхэнэ өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Удирдлагууд тэдний үүрэг хариуцлагыг дахин төлөвлөж, хуваарилаж, үнэ цэнийг нь илүү сайн ойлгоход түлхэц өгч, тэднийг байгууллагын гол тулгуур болгож чадвараа хэрэгжүүлэхэд сургаж, урамшуулах хэрэгтэй байна.
Сүүлийн хэдэн жил байгууллагуудад зөвлөгөө өгөх явцад байгууллагын энэхүү амин чухал хэсэг /дунд шатны удирдлага/ шавхагдаж, халширч, ажлын ачаалал ихтэй, стресстэй байгааг бид олж харлаа. Асуудлын гол нь дунд шатны менежерүүд нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай хамгийн ойрхон байдаг нь бизнесүүдэд хурдан, нарийн төвөгтэй өөрчлөлтийг удирдахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд ажлыг илүү утга учиртай, сонирхолтой, үр бүтээлтэй болгож чаддаг бөгөөд жинхэнэ байгууллагын өөрчлөлтийг зөвхөн тэдний оролцоотойгоор хийх боломжтой. Эдгээр нь баг, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, хувь хүн, бүлгүүдийг амжилттай хөгжүүлэхэд шаардлагатай оролцоо, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангадаг цавуу юм.
Хэрэв дунд шатны менежерүүдийг илүү бүтээмжтэй ажиллуулахыг хүсвэл удирдагчид тэдэнд шаардлагатай сургалт, дэмжлэг үзүүлэх ёстой. Тэдгээрийг явуулах эсвэл өөр ажилд шилжүүлэхийн оронд компаниуд тэдний үүрэг хариуцлагыг дахин үнэлж, хуваарилаж, үнэ цэнийг нь илүү сайн ойлгохыг хичээж, улмаар тэднийг хөгжүүлж, сургаж, тэдний чадавхыг байгууллагын гол тулгуур болгон хэрэгжүүлэхэд нь урамшуулах хэрэгтэй.
Удирдлагын хуучин хэв маягийг хойш тавьж, үүрэг хариуцлагыг дахин үнэлж, албан тушаалын ЭРХ МЭДЛИЙГ шат дамжлагад НЭН ДАРУЙ шилжүүлэх шаардлагатай. Жинхэнэ үр дүнтэй байхын тулд менежерүүдэд бие даасан байдал, уян хатан байдал хэрэгтэй. Тэднийг хүндрүүлдэг, цагийг их авдаг ажил үүргийг судлан гаргаж тэдгээр ажил үүргийг автоматжуулах эсвэл дахин хуваарилах эсвэл бүрмөсөн устгах замаар та тэдний ажлын бүтээмжийг дээшлүүлж, компанийнхаа ажлын үр дүнг нэмэгдүүлэх боломжтой.
Та мөн менежерүүдээ хэрхэн үнэлэхээ өөрчлөх хэрэгтэй болно. Тэднийг хэлтсийнх нь гаргаж буй орлого, ашгийн дагуу бүү урамшуул, үнэл харин хүмүүсээ хэрхэн удирдаж, ажилтнуудынх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлаар нь үнэлэх цаг ирсэн. Борлуулалтын орлого нь компанид богино хугацаанд амжилт үзүүлдэг бол ажилтнуудын сэтгэл ханамж нь компанийн урт хугацаанд эерэг нөлөөлөл үзүүлэх маш том хөрөнгө оруулалт юм. Мөнгө үлдээдэг ч хүн үлдээдэггүй менежерүүдээс татгалз.
Өнөөгийн энэ ертөнцөд хүний капитал хамгийн багадаа санхүүгийн капиталаас ч илүү чухал юм. Байгууллагууд оршин тогтнох, цэцэглэн хөгжихийн тулд ажилчид нь зөвхөн чухал хөрөнгө биш, харин тэднийг ажилд авч, хөгжүүлдэг хүмүүс /дунд шатны удирдлага/ бол хамгийн чухал хөрөнгө гэдгийг ухамсарлаж, сэтгэлгээгээ өөрчлөх ёстой.
Та дунд шатны менежерүүдээ чадавхжуулахын тулд цаг хугацаа, эрч хүчээ зарцуулсан бол танай байгууллагад ирээдүйд асар их шагнал хүртэх болно.