ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫН ЭМХЭТГЭЛ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2022-11-07   269

Ажлын байрны тодорхойлолт /албан тушаалын тодорхойлолт/ маш чухал бичиг баримт, түүнийг яг л газрын зураг шиг тодорхой боловсруулж байж л тэрхүү баримт бичиг хэрэгжих болно.

Байгууллага өөрийн зорилгодоо хүрэхийн тулд  үйл ажиллагаа нь зохион байгуулагдсан байх хэрэгтэй. Зохион байгуулалтын анхны алхам, суурь нь хөдөлмөрийн нарийн хуваарь юм. Хөдөлмөрийн хуваарилалтын үндсэн дээр албан тушаалыг бий болгодог.  Байгууллага доторх албан тушаал бүрийг нарийвчлан шинжилж тодорхойлолт гаргах нь хүний нөөцийн удирдлагын чухал нэг чиг үүрэг юм. Ажлын байрны тодорхойлолт гэдэг нь тухайн албан тушаалын хүрээнд хийгдэх ажлын  зорилго, үндсэн үүрэг, үйл ажиллагаа, хариуцлага, эрх, ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага, нөхцөл зэргийг нарийвчлан тусгаж тодорхойлон бичсэн албан ёсны баримтыг хэлнэ.

Ажлын байрны тодорхойлолт бол цаас биш, ажилтны хувийн хэрэгт зүгээр л нэг хадгалах ёстой баримт биш энэ бол ажилтан болон ажил олгогчийн маш чухал суурь баримт бичиг юм.

Ажил олгогч та дараах үндсэн хоёр шалтгааны улмаас ажлын байрны тодорхойлолтыг заавал боловсруулж, баталж, мөрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Байгууллагыг илүү системтэй, ажил байр бүрийн ажил үүргийг илүү тодорхой байлгахыг ажилтнууд хүсэж байна учир нь  өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа ажилтнуудын дийлэнх нь тодорхой бус нөхцөл байдал, ажил үүргийн оновчгүй хуваарилалт, ажил үүргийн эзэнгүйдэл, давхардлаас болж ажлаа орхиж байна тийм учраас ажил олгогч та ажлын байрны тодорхойлолтыг зайлшгүй боловсруулан ажилтны бүтээмжийг өсгөж, ажиллах хүчний эргэцээ бууруулах шаардлагатай байна.

  2. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийн нэг нь ажлын байрны тодорхойлолт хэмээн заасан нь эрх зүйн хувьд заавал боловсруулан, баталж, мөрдүүлэх үүргийг ажил олгогчид үүрэгжүүлсэн байна.

Ийм учраас ажлын байрны тодорхойлолтыг заавал боловсруулан, мөрдөж ажиллахыг Танд зөвлөж байна. Энэхүү ажлын байрны тодорхойлолтын эмхэтгэл ном нь нийт 15 салбарын нийтлэг ажлын байрны тодорхойлолтын загварыг багтаасан. Танд өөрийн байгууллагын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахад тань энэхүү ном үндсэн гарын авлага болох болно.

Танд энэхүү номтой холбоотой тодруулах зүйл байвал доорх хаягаар бидэнтэй  холбогдоорой.

www.hrconsulting.mn

Хэрэв та энэхүү номыг захиалахыг хүсвэл доорх холбоостыг бөглөн ирүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/175RgY8VMSYQLIz0gH-wnb9gcgE51RDpuvu4ZgDMRpCU/viewform?fbclid=IwAR3jcz85vpvQ5PX7a7qK0O68LmdyL6eY2BFzZX_LfP1OunGraQtuQB8UOJQ&edit_requested=true

Утас: 976-88085704, 94101180, 94101170

Email: info@hrconsulting.mn