АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ОРОХ МАГАДЛАЛТАЙ АСУУЛТУУД БА ТҮҮНД ОНОВЧТОЙ ХАРИУЛАХ НЬ
1. та өөрийнхөө талаар ярьж өгнө үү. / эсвэл та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? Энэ асуулт нь хамгийн чухал асуулт юм. Энэ асуултанд хэрхэн яаж хариулснаас ажил олгогч таны талаар нэлээд тодорхой мэдэх болно. Та энэ асуултанд хариулахдаа аль болох ажлынхаа түүхээс ярьж, энэ салбарт ямар амжилт гаргаж, сайн ажилтан болохоо харуулсан тухайгаа ярих нь зөв. Жишээлбэл: Би Гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэх үйлдвэрт 8 жилийн хугацаанд менежерээр ажиллаж байна. Гоо сайхны “ LIQUID MAKE UP” бүтээгдхүүний чанарыг сайжруулах багт орж ажилласнаар уг бүтээгдхүүний маань чанар дээшилж, сүүлийн жилүүдэд зах зээлийн борлуулалт 30 хувь өсөөд байна... гэх мэтээр ярих хэрэгтэй. Гэхдээ 2 минутаас илүү ярих хэрэггүй. Харин намайг ...тэр гэдэг. Би тийм настай. Би тийм мэргэжилтэй, гэж ярьж болохгүй.
2. Таны давуу талууд юу вэ?
Энэ асуулт нь таны хувийн зан чанарын онцлог шинж чанарыг мэдэх гэж тавьсан асуулт гэж ойлгох хэрэгтэй. / өөрийгөө жолоодох чадвар, найдвартай эсэх, асуудал шийдвэрлэх чадварын талаар дүгнэлт хийнэ гэсэн үг/. Иймээс та зүгээр л “ Та надад итгэж найдаж болно. Би өөрийгөө жолоодох чадвартай гэж өөрийгөө үнэлдэг гэх мэтээр хариулаад удирдлагууд болон хамт олноосоо шагнал урамшуулал авч байсан тухайгаа товч яриарай.
3. Таны сул талууд юу вэ?
Энэ асуултанд хариулахдаа харилцан ярилцагчийхаа өмнө гэм буруутай юм хийчих юм шиг улайж, зовж, мөн хөл гараа өөрчлөн санаа зовсон байдалд шилжих огт хэрэггүй. Ажлын арга туршлага сайтай, төгс төгөлдөр хүмүүст энэ асуулт нь хэцүү лдээ. Гэхдээ л та ажилд орохоосоо өмнө би цагийг маш зөв хуваарилж, ашиглаж чаддаг байсан харин одоо худалдаа хийх, худалдааныхаа зар сурталчилгааг хийх, тайлан гаргаж бичих зэрэгт маш их цаг зарцуулдаг тул товлосон зүйлээсээ хожимдох явдал хааяа гарч байгаа ч гэх юм уу эсвэл миний дүгнэлт хийх чадвар нь хувийн чадвараа бодвол арай сул ч гэх юмуу хариулж болно.
4. Таны хамгийн чухал авьяас чадвар тань юу вэ?
Та өөрийнхөө компаны ажилд хэр зэрэг тусладаг вэ? мөнгө олоход нь тодорхой үүрэг гүйцэтгэсэн үү? мөнгийг нь хямгадаж зөв зарцуулж байсан уу? цагийг нарийн нягт баримталж байсан уу? гэх мэтчилэн аль нэг тал дээр идэвхитэй ажиллаж байсан уу?. Тэр бүгдийг л энд тайлбарлан ярь. өөрийнхөө хамгийн чухал авьяас чадвараа олж мэдсэн байх ёстой. Иймээс үнэхээр өөрийн хүчээр хийсэн ажлууд, ялалт амжилтууд, биелүүлсэн ажлууд, бие дааж хийж байсан зүйлүүддээ дүн шинжилгээ хийж бай.
5. Та яагаад энд ажиллахаар / суралцахаар/ сонгосон бэ?
Харилцан ярилцагч тань таны ярьж буй зүйлийн сонголт бодлого, шийдвэр гаргаж байгаа байдал, түүнчлэн хир зэрэг эмх цэгцтэй ярьж байгааг хардаг. Иймээс танайх жижиг компани ч гэсэн миний мэдлэг боловсрол, ажлын ур чадвараа сайжруулах боломжтой компани ч гэдэг юм уу эсвэл / сургууль бол танай менежментийн сургалтын хөтөлбөр тань маш сайн ч гэдэг юм уу ямарч байсан өөрийгөө хөгжүүлэх ганц боломж гэдгийг л ойлгуулах хэрэгтэй.
6. Та өөртөө шаардлага тавьж чаддаг уу үнэхээр итгэлтэйгээр “тийм” гэж хариулах хэрэгтэй. Чухал ажлуудыг богино хугацаанд өндөр түвшинд хийж, олон төрлийн ажлыг холилдуулан хутгаж барьж авахгүйгээр хийх ёстой юмаа чанартай хийх шаардлага өөртөө тавьж ажилладаг гэх мэтээр тайлбарлан ярих хэрэгтэй.ажлынхаа зарим нэг жишээнээс дурьдаж болно.
7. Та өөртөө шаардлагатай байхын тулд юу хийдэг вэ?
Ажлын эцсийн үрдүн гартал цагийг маш нарийн нягт баримталж, ажил эхлэхээс өмнө шаардлагатай зүйлүүдийг урьдчилан олж харах, мэдрэх, урьдчилсан төлөвлөгөө гаргадаг тухайгаа тайлбарлан яриарай.
8. Бид таныг яагаад ажилд авах гэж байгаа гэж бодож байна?
Та яагаад энэ ажилд тэнцэх билээ гэдгээ бодох сайхан боломж. Миний мэргэжлийн чадвар болон хувийн эерэг онцлог шинжүүд мөн харилцагч таны тодорхойлолт , өмнөх ажлын маань суурь зэргийг харгалзан дүгнэлт хийх болов уу гэж хариулах ёстой.
9. Таны боловсрол тань таны ажиллах ур чадварт нөлөөлнө гэж боддог уу?
Та хэрэв дээд боловсролтой бол тийм гэж хариулах нь тодорхой л доо.хэрэв үгүй бол та үгүй гэж хариулаад гэвч өөрийнхөө ур чадварыг үзүүлэх ямар нэг зүйлийн талаар ярьж, ажлын цагаар болон ажлын бус цагаар орон нутгийн радио ТВ-тэй хамтарч ажиллаж байсан, өвчтэй эцэг эхүүдэд тусладаг, орон нутгийн эмнэлэгт сайн дураараа тусалж 7 хоногт 1 удаа ажилладаг байсан талаараа ярьж болно.хэн нэг нь сайн ажилтан байхын тулд өөрийн ажлаа сайн хийж, менежментийн чадвартай байх ёстой байхаа л гэж хариул.
10. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?
Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгvй санагдаад, дампуураад гэх мэтээр муулж огт болохгүй. Харин ч ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлийг дурдаад, илvv сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бүрэн ашиглах хүсэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна.
Танд амжилт хүсэе.