ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

АЖЛЫГ ШИНЖЛЭХ ҮР ДҮНТЭЙ АРГАЧЛАЛД СУРАЛЦАХ НЬ СЭДЭВТ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

2019-03-09   784

 Байгууллагын зорилгоос үүдэн хэрхэн ажиллах, ямар   бүтэц, зохион   байгуулалттай байх зэргээр үндсэндээ   хичнээн хүн, хаана, юу хийхээ   тодорхойлдог. Энэ нь   албан ёсоор албан тушаал буюу ажлын байрны   тодорхойлолт болж цаасан дээр баталгааждаг бөгөөд   түүнийг боловсруулахын   тулд ажлын шинжилгээ   зайлшгүй хийгддэг. Ажлын шинжилгээ нь товчхондоо   тухайн ажил, албан тушаалтай холбоотой бүхий л   мэдээллийг цуглуулах   процесс юм. Үүний үр дүнд ажлын байрны тодорхойлолт бий болдог. Ажлын   шинжилгээ хийх нь ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажилбарууд болон тухайн   ажилд тохирох ур чадварыг тодорхойлох, хууль ёсны үүрэг хариуцлагыг бий болгох, үр дүнтэй сургалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулах, аюулгүй байдлыг асуудлыг тодорхойлох зэрэг олон зүйлд хэрэглэгддэг. Байгууллагын хувьд хүний нөөцийн үндсэн суурь шинжилгээ болох ажлын шинжилгээг дутуу буюу буруу хийснээр хуульзүйн болон менежментийн хувьд ч эрсдэлд орох боломжтой. Бид өөрсдийн байгууллага дээрээ өөр өөрийн аргачлаар уг шинжилгээг хийдэг ч хугацаа хожих, бүрэн мэдээллийг богино хугацаанд цуглуулах аргачлалд төдийлөн сайн суралцаагүйгээс бусдаас хуулбарлах аргыг ихэвчлэн сонгож байна. Тиймд бид өөрсдийн туршлага дээрээ үндэслэн ажлын шинжилгээг хийх, цугларсан мэдээллийг боловсруулах арга, аргачлалаа та бүхэнтэй хуваалцахаар дараагийн цуврал сургалтын агуулгаа бэлтгэлээ.

Сургалтын агуулга:
1. Ажлын шинжилгээ хийх бэлтгэл ажлуудыг төлөвлөх нь
2. Ажлын шинжилгээ хийх, боловсруулах аргазүй, техникүүд
3. Анхаарах зүйлс

Дээрх сургалтыг бид илүү өгөөжтэй, хүртээмжтэй байлгах зорилгоор энэ сард долоо хоног бүр өдрийн болон цагийн сонголттойгоор зохион байгуулж байна.
Та өөрийн тохиромжтой цаг, өдрийг сонгон сургалтад оролцох боломжтой.
1. 2019.03.14 өдрийн 18.30-20.30 цаг
2. 2019.03.21 өдрийн 14.00-16.00 цаг
3. 2019.03.28 өдрийн 08.30-10.30 цаг
4. 2019.04.04 өдрийн 11.00-13.00 цаг

Сургалтад оролцогчдын тоо хязгаартай тул та урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/…/1FAIpQLSfVanP6V8m1yF_a-f…/viewform

Сургалтын төлбөр: 1 хүн – 35,000 төгрөг
Мэдээлэл авах утас: 94090983, 94090982