ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ?

2019-03-08   2572

 Өрсөлдөөн их учраас өөрийн сонирхсон, өсөж дэвжих   боломж бүхий албан тушаал олох нь тун ч амаргүй. CV   буюу хувийн танилцуулга тань уншихад хичнээн   мундаг байж болно. Гэхдээ ажил хайх процессын   хамгийн чухал үе шат нь ярилцлага байдаг. Ажилд   орохоор өрсөлдөх үед ярилцлага л бүгдийг шийддэг.   Ярилцлагад бэлтгэх нь бусад оронд бараг урлаг болтлоо   хөгжчихсөн байдаг.

Нэр хүнд бүхий компанид өөрийн тань хүсэж мөрөөдөж байсан ажилд хэдэн арван хүн, магадгүй хэдэн зуун хүн ч өрсөлдөж магад. Харин тэднээс хэрхэн ялгарч сонгогдох вэ? Тус болох үүднээс Канадын Викториягийн их сургуулиас гаргасан анхаарах зvйлсээс дор товчлон хvргэе.
Ирж мэдэх асуултуудыг тааварла
Ярилцлагын зарчим бол ердөө л ажил олгогч эрхэмд өөрт байгаа бүх сайн сайхан юмаа харуулахад бэлтгэгдсэн байх явдал юм. Таны ирээдүйн дарга зан араншин, туршлага, ирээдүйн зорилго, гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлагаа хэр ур чадвартайгаар биелүүлэх, бусад ажилтнуудтай нийцтэй ажиллаж чадах уу, компанид маань ирээдүйд хэр их амжилт гаргах вэ, ажлынхаа талаар мэдлэгтэй юу зэрэг зүйлсийг ярилцлагаар мэдэхийг хичээдэг. Дээр нь таны бие даан ажиллах, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвар, үйлчлүүлэгчидтэй сайн харилцах, удирдан зохион байгуулах гэх мэтийг хардаг.
Харин таны зорилго бол өөрийн боловсрол, туршлага, карьерын зорилго, хувийн давуу тал зэргийг ажил олгогчид сайнаар харуулаад тухайн албан тушаалд өөрийгөө тохирно гэдэгт итгүүлэх явдал. Ингэхийн тулд та бэлтгэх шаардлагатай. Бэлтгэл хийх хамгийн энгийн арга бол ирж мэдэх асуултыг тааварлаад тохирох хариултыг бэлтгэх явдал юм. Үүний тулд ажил олгогч болоод албан тушаалаа судлах, өөрийн давуу болон сул талууд, хүсэл эрмэлзэл, хүндэтгэдэг vнэт зvйлсээ шударгаар дүгнэж үзэх хэрэгтэй.
Компанийг нь судалсанд ажил олгогч ч сэтгэл хангалуун байх бөгөөд танд өндөр үнэгээ өгөх болно. Мөн та тухайн байгууллагын харьяалагдах салбарын зорилт ямар байгаа, холбогдох хууль тогтоомжийг мэдэх нь их чухал.

Хамгийн чухал есөн зөвлөгө
Викториагийн их сургуулийнхан бас хvний нөөцийн мэргэжилтэн болоод компанийн захирал болох 100 хүнээс авсан судалгаагаар есөн хамгийн чухал зөвлөөөг ингэж гаргажээ.

1. Ярилцлага авч байгаа хүмүүс хувцаслалтад их анхаарал хандуулдаг.  Иймд нямбай, цэвэрхэн, зохистой хувцас өмсвөл таатай сэтгэгдэл төрүүлнэ.

2. Маш их урам зоригтой, хариуцлагатай хvмvvст ажил олгогч дуртай байдаг. Ярилцлагын үеэр хайхрамжгүй, анхааралгүй, идэвхгүй байх юм бол цаашид ч ийм байх юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.

3. Тухайн ажлыг маш их сонирхож байгаа хүнийг нухацтай хүн гэж тооцдог. Тийм болохоор сонирхож байна гэдгээ харуулахын тулд өөрөө асуулт тавихад буруудахгvй.

4.Ярилцлагын эхэнд цалин, бусад хангамжийн талаар шууд асуух хэрэггvй. Ингэх юм бол өөрийнхөө сайныг харуулахаасаа өмнө тухайн компани чамд ямар ашигтай вэ гэсэн сонирхол байна гэж ойлгогддог.

5. Энэ ажил чамд хичнээн чухал байж болно, тиймээс бүр цөхрөнгөө барж байсан ч түүнийгээ бүү харуул. Ажил олгогч хvнийг өрөвдөх үүднээс ажилд авдаггүй, туршлага ур, чадвар, хандлагыг тань л харна шvv дээ.

6 .Өөрийн ур чадвар, амжилтыг хэт дөвийлгөн ярих хэрэггvй. Энэ нь ажилд орох шансыг тань багасгадаг.

7. Ярилцлага авч байгаа хvн нүд рvv харж ярьдаг хүмүүст дуртай байдаг. Харц буруулах нь ямар нэг зүйл нууж байгаа, өөртөө итгэлгvй байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.

8. Тухайн компанийн талаар мэдэхгүй байх нь сайхан сэтгэгдэл төрүүлдэггvй. Тийм болохоор ярилцлагад орохоосоо өмнө сайн судал.

9.Хэт өөртөө итгэлтэй, онгироо сагсуу хүнд ажил олгогч дургvй байдаг.
 

Бусад зvйлс:
- Цаг: Хэдхэн минутын өмнө ирээд өөрийгөө тайвшруулаад бодлоо цэгцлэх хэрэгтэй.
- Гадаад төрх: Нямбай даруу, төлөв маягаар хувцасла.
- Биеэ авч яваа байдал: Ээлжээ хүлээх үед болон ярилцлага өгч байхдаа эелдэг бай. Наад зах нь суу гэж хэлээгүй байхад нь сууж болохгvй.
- Анхааралтай сонс: Ойлгоогvй асуултаа дахин хэлж өгөхийг хүс.
- Шударга бай: Өөрийнхөөрөө бай. Хуурамч дүр эсгэх хэрэггvй. Өөрийн давуу талууд дээр төвлөрч ярь. Хэрвээ сул тал, дутагдлын чинь талаар дурьдвал бусдыг буруутгах, уучлал эрэхийн оронд яагаад тийм зүйл болсон талаарх нөхцөл байдлыг тайлбарлах хэрэгтэй.
- Хөдөлгөөн: Өөртэй итгэлтэй байгааг мэдрүүлэхийн тулд мэндэлж буй хүнийхээ гарыг чангавтар атгах, гар хөл салганахгvй тайван байх, ярилцагчийн зүг ялимгүй мэхийн суух, нүд рүү нь харж ярих гэхдээ гөлрөхгvй байх хэрэгтэй. Харин гараа зөрүүлэн барих, нүүр амаа оролдох, сандал дээр хойш налж суух, ярилцагчийн ширээн дээрх юмаар оролдох, бохь зажлах, хумсаа мэрэх, гар хуруугаараа оролдох хэрэггvй.
Ярилцлагын дараа ч гэсэн та өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө илүү боловсруулах талаар юу хийх хэрэгтэйгээ мэднэ.