Google-ын HR захирал шилдэг хүмүүсийг алдахгүй байх 2 аргыг зөвлөж байна
Орчин үеийн компаниудад авьяастай, шилдэг боловсон хүчнийг тогтоох гэдэг том асуудал. Тэгвэл Google-ын Хүний нөөц хариуцсан дэд захирал Ласло Бок Блуумбергт ярихдаа сайн мэргэжилтнүүдээ алдахгүй байх өөрийн хоёр аргыг дэлгэжээ.Түүний хэлснээр хүмүүс мөнгөнд болж компанид үлддэггүй. Харин дараах хоёр хүчин зүйлээс болж тогтвортой ажилладаг гэнэ.
1. Хамт ажиллах хүмүүсийн чанар, чадвар
Google ажилд авах хүн бүртээ өндөр шалгуур тавьж, чанарыг эрхэмлэдэг. Хаанаасаа эхлээд хаалгач хүртэл бүгд чадварлаг, тэргүүний хүмүүс байх нь шилдэг мэргэжилтнүүдийг тогтоон барих нэг үндэс болдог байна. Бүр CEO нь хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байх хэрэгтэй гэнэ.
2. Хийх ажил нь утга учиртай байх
Хүмүүс, ялангуяа чадварлаг мэргэжилтнүүд өөрийн хийж байгаа зүйлийнхээ утга учрыг мэдэж байх хүсэлтэй. Өөрийн ажил нь ямар үр дүн гаргаж, компаний бизнест хэрхэн нөлөөлж байгааг шууд харж мэдэрч байвал хүмүүсийн бүтээмж, сэтгэл ханамж дээшилдэг.
Бокын хэлснээр Google-ын оффист байдаг хангамжууд, үнэгүй хоол, энтертайнмент, янз бүрийн үйлчилгээнүүд нь хүнийг тогтоох зорилготой биш.