ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

2019-02-09   26586

    “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь байгууллагын зүгээс ажилтан бүрт өөрт ногдсон үүрэг  даалгавраа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа түүний ур чадвар, мэргэшлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.

”Байгууллага бүр ажилчдынхаа ажлын гүйцэтгэлд тодорхой цаг хугацаанд үнэлгээ хийж байх шаардлагатай байдаг бөгөөд ингэснээр ажлын өндөр гүйцэтгэл, ажилтныг хангах үндэслэл болдог. Мөн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийснээр удирдлага ажиллагчдын ажлын гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэлтэй болж улмаар амжилт ололтыг хөхүүлэн дэмжиж алдаа дутагдалыг о илрүүлэн шалтгааныг тодорхойлж, цаашид засаж залруулах талаар тодорхой арга хэмжээ авах боломжтой болдог.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний гол зорилго нь:

  • Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнууд бодитой мэдээлэлтэй болох
  • Сургах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх
  • Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, шийтгэл ноогдуулах бодит үндэслэлийг тогтоох
  • Гүйцэтгэлийг сайжруулах

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь байгууллагын гадаад болон дотоод орчны болон хүний нөөцийн менежментийн хэд хэдэн аспектуудтай харилцан холбоотой.

 Ажлын гүйцэтгэлийн шалгуур буюу стандартууд

          Ажлын гүйцэтгэлийн шалгуур буюу стандарт нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээ, чанарыг тодорхойлох ба бодит гүйцэтгэлтэй харьцуулах гол үзүүлэлт болж өгөхөөр боловсрогдсон байдаг.

          Ажлын шинжилгээний үр дүнд гарч ирэх ажлын байрны зорилго, хүрэхийг хүсч буй үр дүн, ажлын үйл явц, хэрэглэж буй багаж хэрэгсэл зэргээс хамаарч гүйцэтгэлийн шалгуурын үндсэн үзүүлэлтүүд өөр байдаг.

  • Чадварын стандарт. Чадвар гэдэг ойлголт нь тодорхой нэг үүрэг даалгавар биелүүлэхэд шаардагдах учир чадвар, хүсэл эрмэлзэл болон нэг ажлаас нөгөөрүү шилжих мэдлэг, ур дүй зэрэг юм. Чадварын стандарт гэдэг нь ажлын байрны шаардлагыг хангахад ажилтанд ямар чадвар хэрэгцээтэй болохыг тусгасан стандарт юм.
  • Гүйцэтгэлийн стандартууд. Нэг ажилтны өдөр, сар, улирлын хөдөлмөрийн бүтээмжийг нарийвчлан тодорхойлж өгдөг.
  • Хувь хүний онцлог. Энэ нь тухайн ажлын байран дээр ямар шинж чанартай хүн тохирохыг ажлын онцлогоор тодорхойлдог. Үүнд хувь хүний онцлог зан чанар, харилцааны болон ахуйн соёл зэрэг ордог.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэн хийх вэ?

  • Ажилтан өөрөө
  • Шууд удирдлага
  • Ижил хэмжээ, мэргэжлийн ажилтнаар
  • Удирдлагын ажилтнууд
  • Тусгай ажлын хэсэг
  • Хэрэглэгч

Байгууллага бүрт ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх заавар, журам байх ёстой. Энэ журамд ямар үзүүлэлтээр, хэн, ямар давтамжтай ажиллагчдын гүйцэтгэлийн үнэлгээг хийж байх талаар дэлгэрэнгүй тусгадаг. Ажиллагчидтай өдөр бүр харьцаж, үүрэг даалгавар өгч байдаг доод шатны менежерүүд ажлын үнэлгээг өгөх нь илүү үр дүнтэй бодитой болдог.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үйл явц

Энэ үйл явц нь дараах 3 үе шаттай:

  1. Бэлтгэл үе шат. Ажиллагчид ажилаа бодитой үнэлүүлэхийн тулд хийсэн ажлаа эмхэлж, тайлан бичих. Харин хүний нөөцийн хэсэг эсвэл дээд удирдлага, албан тушаал бүрээр үнэлгээний үзүүлэлт, шалгуурыг боловсруулж, ажилчдад үйл явцын талаар мэдээлж, заавар зөвөлгөө өгч, танилцуулах.
  2. Үнэлгээний үе шат. Эрх бүхий хүмүүс ажилтан нэг бүрийн ажлыг үзэж шалган, шаардлагатай тохиолдолд шалгалт авна. Үр дүн, ажилтны түвшиний талаар шууд удирдлагатай ярилцана. Энэ ярилцлагыг илэн далангүй, цаг хугацаа, нөхцөл байдлаа тааламжтай орчинд явуулбал 2 тал санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, тохиролцвол цаашид сөрөг үр дагавар гаргахаас сэргийлж чадна.
  3. Үнэлгээний дараахүе шат. Үнэлгээний эцсийн дүнд тулгуурлан тухайн ажилтанг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, зэрэг олгох, сургалтанд хамруулах, шагнал хөлсийг өөрчлөх зэрэг арга хэмжээг удирдлагын зүгээс авна.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд дараах алдаанууд гарч болзошгүй байдаг. Үүнд:

  • Өрөөсгөл хандаж, тогтмол нэг маягийн үнэлгээ өгөх.
  • Хэт зөөлөн хандах
  • Дундыг барих
  • Нэг шинж дээр тулгуурлах
  • Шинэхэн сэтгэгдлээр хандах
  • Хувийн үзэмжээр хандах
  • Анхны сэтгэгдлээр хандах зэрэг алдаанууд гарч болзошгүй байдаг ба үүнээс урьдчилан сэргийлэх, зайлсхийхийн тулд үнэлэгчийг зөв согох, аргаа зөв тодорхлйлох хэрэгтэй.

Ажлын гүйцэтгэлйин үнэлгэнйи аргууд.

Ажлын гүйцэтгэлийг үнэлэх олон янзийн арга байдаг ба тэдгээрйин дотроос орчин үеийн түгээмэо хэрэглэгддэг 3 арга байдаг. Эдгээр нь

  1. Харьцуулан жиших зэрэглэх аргууд

ажилтны бодит ажлын гүйцэтгэлийг бусдынхтай харьцуулан, хамгийн сайнаас нь эхлэн зэрэглэн жагсаадаг. Энэ аргууд нь ерхөнхий гүйцэтгэл дээр үндэслэдэг бай дотроо доорх аргуудыг багтаадаг.

А. Энгийн зэрэглэх арга

Энэ арга нь 2 ба түүнээс дээш ижил төстэй ажил гүйцэтгэдэг хувь хүмүүсийн гүйцэтгэлийг хооронд нь харьцуулж, гүйцэтгэл эсвэл албан тушаалынх нь үнэ цэнэ ач холбогдлоор нь зэрэглэн жагсаадаг. Хэрэв олон ажлыг үнэлэх болд хамтгийн чухалаас нь эхлэн түүвэрлэн жагсаалтын эхэнд байрлуулан бусад ажлыг эдгээртэй жиших замаар зэрэглэлд оруулан жагсаана. Энэ мэтээр байгууллагын бүх ажил, албан тушаал үнэ цэнийхээ дагуу жагсаагдана

Б. Хосолсон харьцуулалтын арга

Энгйин зэрэглэх аргын боловсронгуй хэлбэр бөгөөд үнэлгээнд хамрагдаж буй ажил бүрийг бусад аживл бүртэй харьцуулж, үнэ цэнийн хувьд доогуур/ 0/ , тэнцүү /1/ дээгүүр /2/ гэсэн оноо өгнө. Эцэст нь оноог нэмж өндөр авсан нь өндөр зэрэглэлтэй, гүйцэтгэлтэй байна.

В. Оноогоор зэрэглэх арга

Энэ арга нь үнэлгээнд хамрагдах ажлын нийтлэг хүчин зүйл бүрт нарийвчилсан шинжилгэ хйиж ажлыгн тоон үзүүлэлтэд оруулан үнэлэх арга юм. Үнэлгээнд хамрагдаж буй ажилд байпаг ур чадвар, хүчин чармайлт, үүрэг хариуцлага, ажлын нөхцөл зэрэг нийтлэг хүчин зүйлсийг олж тогтоодпог. Хүчин зүйл бүр төвшингүүдэд хуваагдаж, тэдгээрт өгөх оноо нь ялгаатай байна. Үнэлгээнд хамрагдах ажил тус бүрийн тухайд нйитлэг хүчин зүйл бүрийн төвшинд эзлэх хувийг тодорхойлж, төвшин бүрийн оноогоор үржүүлж хооронд нь нэмж нийлбэр онооны дүнгээр зэрэглэнэ.

          2.Зорилгод тулгуурласан аргууд

Энэ хандлагад ихэвчлэн удирдах ажилтнуудын ажлыг үнэлхэд хэрэглэдэг аргууд багтдаг.

А. Зорилгоор удирдах үнэлгээний араг

Үнэлгээний энэ арга нь менежерүүдийн ажлыг үнэлхэд ихэвчлэх хэрэглэгддэг ба энэ арга нь дараах үе шаттай:

  1. ажил, албан тушаалын зорилгыг сайн тодорхойлж зорилгод хлүрснээр ямар үр дүн гарсан байхыг тодорхойлоно.
  2. Зорилгод яаж хүрэхийг харуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргана
  3. Зорилгын бодит гүйцэтгэлийг төлөвлөсөнтөй харьцуулж үнэлнэ
  4. Зорилгоо биелүүлээгүй бол яаж хрүрэх талаар дахин төлөвлөнө. Хэрвээ зорилгоо биелүүлсэн бол дараагийг зорилгоо шинээр тодорхойлоно.

Б. Хариуцлагын төвүүдээр үнэлэх.

Хариуцлагын төвүүд үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээдэг нэг хүний хяналт бүхий бйгууллагын нэгж юм. Хариуцлагын төвийн ажлыг үнэлэхдээ үр ашиг, үр дүн гэсэн 2 үзүүлэлтийг авч үздэг. Энэ аргыг салбарр нэгж хариуцсан менежерүүдийн ажлыг үнэлэхэд өргөн хэрэглэдэг.

В. Ажлын стандартын арга

Энэ аргыг шууд хэмжиж болохуйц удирдах биш ажилчдын ажлыг үнэлэхэд хэрэглэхэд тохиромжтой. Ажлын гүйцэтгэлийнг шалгуурууд нь стандарт хэлбрээр өгөгдсөн байдаг ба түүнийг бодит гүйцэтгэлтэй нь харьцууоах замаар үнэлгээг хйидэг.

            3. Тоон ба чанары үнэ үнэлгээний аргууд

Энэ аргууд нь салбар нэгж бүр бие даасан байдалтайгаар хэд хэдэн үзүүлэлтээр ажиллагчдынхаа ажлыг үнэлэх боломж олгодог

А. Эссе бичих арга

Энэ аргын үед ажилтан өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг бичинэ. Эссег дотор нь бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй гэж 2 ангилдаг. Бүтэцлэгдсэн гэдэг нь тодорхой сэдэв, тусгай зааваруудын дагуу ямар нэг асуудлуудыг хамарсн дэлгэрэнгүй эсвэл товчхон бичиглсэн байх талаар албан ёсны заавар бичигдсэн байх талаах аобан ёсны заавар өгөгдсөн байна. Бүтэцлэгдээгүй гэдэг нь тодорхой заавар өгөгдөөгүй тохиолдолд дурын бйдлаар бичсэн эссе юм.

Б. Онцгой нөхцөл байдлын үнэлгээ

Энэ үнэлгээ нь үйлдвэрйин осол аваар, голгдол, хүмүүсийн хооронд маргаан гарах онцгой нөхцөл байдалд ажиллагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж тэмсдэглэл хөтлөн, энэ тэмдэглэл нь онцгой нөхцөл байдлын тодорхойлолтыг өгнө

В. Хяналтын хуудас

Энэ аргыг ихэвчлэн хувь хүний ажлыг үнэлэхэд хэрэглэдэг ба  ажилтны зан байдалтайхобоотой асуудлуудад тийм эсвэл үгүй гэсэн хариултууд өгнө.хяналтын хуудсанд бичигдсэн асуултууд нь ихэнхдээ хулвйийн шгинжитэй байдаг ба асуултуудыг оновчтой сонгож, ойлгомжтйогоор илэрхийлэх шаардлагатай.

Г. График түнэлгээний арга

Энэ арга нь гйүцэтгэсэн ажлын тоо, найдвартай байдал, ажлын мэдлэг, ирцнягт нямбай байдал, хамтран ажиллах чадвар зэрэг үзүүлэлтүүдийг хувь хүн бүрээр дүрслэ н үнэлдэг арга бөгөөд тоон болон бичгийн тодоройлолтын үнэлгээг зэрэг багтаадаг.

Д. Зан байдлаар үнэлж хэрэглэх араг

Салбар нэгжийн үр дүнг хангахын тулд ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай зан байдлын тодорхойлж өгдөг араг юм. Ажил, мэрэгжил болгон хүнээс онцгой зан чанарыг шаарддаг учраас түүнийгээ хэрхэн хангаж байгааг үнэлж дүгнэхийн тулд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Энэ аргыг ойлгож, зохиохын тулд ажлын хэмжигдэхүүн гэсэн ойлголтыг сайнэ ойлгосон байх шаардлагатай. Энэ тухайн ажлыг бүрдүүлэгч үүрэг даалгавар ба хариуцлагуудыг ойлгох ба ажлын зорилтуу юм. Уг аргын үнэлгээни тогтолцоог бий болгох 3 үе шат:

  1. ажлын үүрэг хариуцлагыг тодорхойлоно
  2. үүрэг даалгаварын хэмжигдэхүүн бүзрт тохирсон зан байдлын тодорхойлолтыг гаргана
  3. зан байдал бүрт харгалзах үнэлгээний байдлыг тогтоон хэд хэдэн ажлын хэмжигдэхүүнүүд тодорхойлолтыг бүлэглэн багтаана.

Үнэлгээний энэ арга нь ажилчдын ажлын гүйцэтгэлтэй холбоотой тодорхой буцах холбоо, харилцааг хангаж өгч чаддаг тул гүйцэтгэл сайжирхад чухал ач холбогдолтой.