“Ассессмент центр”-ийн аргыг хүний нөөцийн сонгон шалгаруулалтанд ашиглах нь
“Assessment center”- бодит байдалд ойртуулсан нөхцөл бий болгох, ярилцлага хийх, илтгэл тавих, багаар даалгавар өгөх зэргийг ашиглан хувь хүнийг үнэлэх арга юм.
“Assessment center”-сургалтын өмнө болон шилж сонгох үйл ажиллагааны өмнө хувь хүний чадварыг үнэлэх албан ёсны арга юм.
“Assessment center” гэсэн нэр томъёг Монгол хэлнээ хөрвүүлбэл “оношлогоо, үнэлгээний төв” гэсэн утгатай болж байгаа боловч гадаадын улсууд болох Орос, Япон, Герман гэх мэт улсуудын хувьд тэд энэ нэр томъёг өөрсдийн эх хэлнээ орчуулалгүйгээр хэрэглэж байна.
“Assessment center”-ийн түүхэн хөгжил
Анх 1942 онд Дэлхийн 2-р дайн болж байх үед Герман улсын 12-р армийн удирдлага шилдэг цэргүүдийг шилэн сонгох нэгэн аргачлалыг боловсруулжээ. Энэ үйл ажиллгааг явуулахдаа тэд бодит байдалд ойртуулсан нөхцлийг зохиомлоор бий болгох, бүлгээр даалгавар гүйцэтгүүлэх зэргийг ашиглан хийдэг байж. Тухайн үед уг арга нь армийн ерөнхий командлагч Ромелийн зүгээс тун өндөр үнэлгээг авсан бөгөөд цэргүүдийг хамгийн үнэн зөвөөр шалгаж чадах арга хэмээн тооцогдож байсан байна. Үүнээс хойш буюу дайн дууссаны дараа АНУ-ийн цэргийн судлаачид өөрсдийн үйл ажиллагаандаа туршиж үзсэнээр үүнийг хэрэгжүүлж эхэлсэн 2 дахь улс нь болжээ.
Улмаар 1961 онд АНУ-н бизнесийн байгууллагууд тэр дундаа “General Electric” Inc онцгой үүрэг гүйцэтгэснээр “Assessment competency” буюу өөрсдийн шилдэг ажилчдын ур чадварыг үнэлэх арга болгон өөрчилснөөр энгийн амьдралд ашиглаж эхлэсэн. Гэхдээ “Assessment competency” нь угтаа бол “Assessment center”-ээс үйл ажиллагааны төрлөөрөө ялгагддаггүй бөгөөд түүний зохион байгуулалтыг бүрэн эхээр нь ашигладаг юм байна.
Өнөөдөр дэлхийн олон оронд уг аргыг хэрэглэж байна. Энэ аргыг хамгийн их хэрэглэдэг, арвин туршлага хуримтлуулсан орнуудын тоонд АНУ, ХБНГУ, Япон, ОХУ улсууд тооцогдож байна.
Уг аргын гол зорилго нь:
Тухайн ажлын байранд нэр дэвшигчийг тодорхой үнэлгээний аргууд болон шалгууруудаар богино хугацаанд гэхдээ чанартай зөв үнэлгээ өгөхөд уг аргын зорилго оршино.