ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

"Ажлын байрны тодорхойлолтыг компанийн зорилгод нийцүүлэн боловсруулах нь" сэдэвт сургалт зарлагдлаа

2019-01-23   1350

#ХҮНИЙГ_ХӨГЖҮҮЛНЭ.
#АБТг_Компанийн_Зорилгод_Нийцүүлэн_Боловсруулах_Нь
Ажлын байрны тодорхойлолтыг бид зөвхөн ажилтны ажил үүргийн хуваарь гэж хардаг буюу энэ нь маш алдаатай ойлголт бөгөөд харин АБТ нь компанийн зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл юм. Мөн АБТ-г хөдөлмөрийн гэрээний хавсралт цаасаар л ихэвчлэн төсөөлдөг. Гэтэл сүүлийн үед шүүхийн маргаанд АБТ-тай холбоотой маргаанууд цөөнгүй ирэх болжээ. Энэ нь ажил үүргүүд зөв хуваарилагдаагүйгээс ажлын байрны эзгүйдэл, давхцал болон хийх ёстойгоос давсан ачаалалтай байх зэргээс хамааран, цалин хөлсний зөрүү үүсч, байгууллагын соёл, ажилтнуудын уур амьсгал, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөн маргаан гарах гол суурь нь болж байна. Иймд эдгээр асуудлыг АБТ-ын тусламжтайгаар хэрхэн зохицуулах боломж бий юу?
Түүнээс гадна бидэнд:
1. Ажлын байрны тодорхойлолтын үндсэн хэрэглээ нь юу вэ?
2. АБТ нь ажилтны гарын авлага уу, ажлын гарын авлага уу?
3. АБТ нь хөдөлмөрийн гэрээнд яагаад заавал байх шаардлагатай байдаг вэ?
4. АБТ-г хэн боловсруулах үүрэгтэй вэ?
5. АБТ-д ямар шаардлагууд тавигддаг вэ?
6. АБТ –д ямар хугацаанд шинэчлэл, өөрчлөлт хийх вэ?
7. АБТ-г хэрхэн баталгаажуулах вэ?
гэсэн асуултууд өдөр тутамдаа гардаг. Эдгээр асуултуудын хариултыг өгөхөөр бид сургалтын агуулгаа бэлтгэлээ.
Сургалтад ирснээр та дараах гарын авлага, маягтуудыг өөртөө авах болно.
1. Ажлын байрны тодорхойлолт боловсруулах гарын авлага
2. Ажлын шинжилгээний асуулгын маягт
3. Ажлын шинжилгээний ажиглалтын маягт
4. Ажлын шинжилгээний ярилцлагын маягт

Сургалтад оролцогчдын тоо хязгаартай тул та урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLScIAAv-Wl7nQH2q2i…/viewform

Сургалтын төлбөр: 1 хүн – 35,000 төгрөг
Мэдээлэл авах утас: 94090983, 94101501