ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
HR-ууд хэрхэн ажилладаг вэ?

HR-УУД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Энэхүү булангийн маань зорилго мэргэжлийн Экспертүүдийн туршлагаас суралцах зорилготой бөгөөд энэ удаагийн зочноор маань “Доктор Авто Сүлжээ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал хатагтай Н.Дарьдуламтай хуваалцсан туршлагыг толилуулж байна.

  1. HRCF: Таны бодлоор хүний нөөцийн мэргэжилтэн гэж хэн бэ?
    Зочин: Байгууллагын зан чанарыг соёл болгон төлөвшүүлэхэд ОНОЛ, АРГАЧЛАЛААР удирдлагыг хангагч
  2. HRCF: Хүний нөөцийн албан тушаалын хамгийн сайхан болон хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
  3. Зочин: Хамгийн сайхан нь : Бүх дээд, дунд албан тушаалын ажилтанууд өөрсдөө Хүний нөөц мөн гэдгээ хүлээн  зөвшөөрөх, бүх ажиллагаанд оролцох Хамгийн хэцүү нь: Бизнесийн үйл явцтай нийцээгүй              хөдөлмөрийн хуулийн заалтыг үйл ажиллагаа, өөрчлөлтөд нийцүүлэх
     
  4. HRCF: Энэ албан тушаалд ажилласнаас хойш таны гаргаж байсан хамгийн мартагдашгүй алдаа юу вэ?
    Зочин: Хүний нөөц гэдэг нь хүний нөөцийн функцуудыг ягштал хэрэгжүүлэх үүрэгтэн гэж ойлгож хэсэг хугацаанд яг түүгээрээ явсан. Хүний нөөц гэдэг нь функц, чиг үүрэг хэрэгжүүлдэг алба хэлтэс биш зан чанар үнэт зүйлийг тодорхойлж тэрхүү соёлыг хүнийхээ нөөцөд түгээн дэлгэрүүлэх, түүнд тохирох урсгалыг татах юм.
     
  5. HRCF: Та ажлын ярилцлага хийхдээ ямар асуултыг байнга асуудаг вэ?
    Зочин: Мэргэжил ажлын байртай холбоогүйгээр бусдаас илүү хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
     
  6. HRCF: Та хэнээс, юунаас хамгийн их урам зориг авч, ажиллах эрч хүчээ сэлбэдэг вэ?
    Зочин: Эрч хүч сэлбэх: Гэр бүл, үр хүүхдүүдээсээ
    Урам зориг: Хийж буй өөрчлөлтийнхөө үр дүнгээс
    Өөрийгөө сэдэлжүүлэх: Дэлхийг өөрчлөгч эрхэмүүд, тэдний бичсэн ном, намтар түүхээс
     
  7. HRCF: Таны бодлоор Хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг албан тушаал нь байгууллагадаа ямар хувь нэмрийг оруулах ёстой гэж үздэг вэ?
    Зочин: Ямар ч ажлын байранд ЗӨВ ур чадвар, ЗӨВ хүнийг байршуулж чадах нь л байгууллагад өгч буй хамгийн том хувь нэмэр
     
  8. HRCF: Мэргэжлийн талбарт хувь хүний хөгжлийг хэрхэн хийж байна вэ?
    Зочин: Амерк, Япон компаниудын хүний нөөцдөө барьж буй бодлогын зөрүүтэй байдлыг судалж түүнийг Монгол хөрсөнд хэрхэн буулгаж зөв болгох бенчмаркинг хийх замаар.
     
  9. HRCF: Ажил горилж буй залуучуудад өгөх таны зөвлөгөө
    Зочин: Хувь хүний зорилгоо сайтар тодорхойлж өөрийнхөө зорилгод тохирох компанидаа ажил горилох. Тэгвэл та хэнд ч дийлдэхгүй үнэ цэнэтэй ажилтан болохоор барахгүй таны зорилго биелнэ.
     
  10. HRCF: Шинэ үеийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өгөх таны зөвлөгөө
    Зочин: Чиг үүрэг, функц хэрэгжүүлэгч гэж өөрийгөө харж болохгүй. Тэгвэл та байдаг л нэг боловсон хүчин болно.
    Та бол компаний соёлыг түгээн дэлгэрүүлэгч түүндээ тохируулан чиг үүрэг фунцыг ашиглагч нэгэн. Амжилтын үндэс нь Амжих.