ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94090983     info@hrconsulting.mn
Бидний тухай

“Монголын Хүний Нөөцийн Менежерүүдийн Хөгжлийн Төв” ТББ нь Монгол Улсын хүний нөөцийн бодлогыг дэмжин хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн харилцаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, харилцан суралцах, нөхөрлөл, түншлэл, туршлага хуваалцах замаар хүний нөөцийн мэргэжилтнүүдийн болон салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготойгоор 2012 оноос хойш гишүүд дэмжигчид болон ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Тус төвийн дэргэдэх “Эйч Ар Клуб” нь одоогоор 12,000 гаруй чадварлаг Хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүдийг нэгтгэсэн мэргэжлийн хамгийн том клуб болоод байна.

2016 оноос эхлэн “Монголын Хүний Нөөцийн Менежерүүдийн Хөгжлийн Төв” ТББ нь “Эйч Ар Консалтинг Фирм” ХХК болон үйл ажиллагаагаа явуулж байна.

 

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Бид “ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ” үндсэн зорилгын хүрээд бизнесийн болон төрийн байгууллагуудад дараах үндсэн үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.  Үүнд:

  • Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ
  • Хүний нөөцийн аутсорсингийн үйлчилгээ
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйлчилгээ
  • Сургалт, хөгжлийн үйлчилгээ
    • Удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт
    • Хэлтсийн дарга нарын менежментийн ур чадварыг дээшлүүлэх сургалт
    • Ажилнуудыг ерөнхий ур чадварыг өсгөх сургалт
    • Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт
    • Борлуулалт, үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт
  • Судалгааны үйлчилгээ
    • Цалингийн судалгаа
    • Байгууллагын соёлын судалгаа
    • Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа

 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Харилцагчдынхаа бизнесийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн, хамтдаа хөгжихөд бидний эрхэм зорилго оршино.

 

БИДНИЙ УРИА:

"Хүнийг хөгжүүлнэ"

97Харилцагч байгууллага
298Байгууллагад өгсөн сургалт
1208Танхимын сургалтад хамрагдсан суралцагсад
67Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллага
58Аутсорсинг үйлчилгээ үзүүлсэн байгууллага
39Байгууллагын судалгаа хийлгэсэн

УДИРДЛАГЫН БАГ

Ш.Баярмагнай
Захирал
88085704
Э.Одгэрэл
Сургалт, хөгжил эрхэлсэн захирал
94090983
Хамтрагч байгууллагууд