ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94090983     info@hrconsulting.mn
Байгууллагын менежментийн зөвлөх үйлчилгээ

Танай байгууллагын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдлийг бид бүхэн санал болгох болно. Та зөвхөн хүслээ хэл.

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРААГ БОЛОВСРУУЛАХ, САЙЖРУУЛАХ

Бид харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу компанийн засаглал, эрхэм зорилго, алсын харааг боловсруулах үйл ажиллагааг удирдан боловсруулж ажиллана.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ШИНЭ АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЭХ

Бид харилцагч байгууллагын захиалгын дагуу хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг боловсруулах, сайжруулах чиглэлд зөвлөгөө өгөн хамтран ажиллана.

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ, САЙЖРУУЛАХ, ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЭХ

Бид харилцагч байгууллагын санхүүгийн  боломжид тулгуурлан ажилтан ажил олгогчийн аль аль тал нь сэтгэл ханамжтай байх бодит үнэлгээний систем, арга аргачлалыг боловсруулах замаар хамтран ажиллана.

ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, СУРГАЛТЫН ҮР АШИГИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Бид харилцагч байгууллагын үйл ажиллагаанд тохирсон сургалтын хөтөлбөрийг санал болгох бөгөөд ажилтнуудыг чадавхжуулах замаар бизнесийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

БАЙГУУЛЛАГА ДАХЬ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРАГЛАЛЫГ ГАРГАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ

Бид харилцагч байгууллагын захиалгын дагуу албан тушаал бүрийн ур чадварын матриц, карьер төлөвлөлтийн зураглалыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч ажиллана.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, САЙЖРУУЛАХ, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН СУДАЛГААГ ХИЙХ

Байгууллагын соёлыг үнэлэх замаар давуу болон сул талыг илрүүлж хэрхэн бэхжүүлэх болон сул талаа сайжруулах чиглэлд зөвлөгөө өгч хамтран ажиллана.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН АУДИТ ХИЙХ

Бид харилцагч байгууллагын захиалгын дагуу Хүний нөөцийн менежментийн бүх чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг хийж эрсдэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллана.