ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94090983     info@hrconsulting.mn
Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт

Та өөрийн байгууллагадаа тохирох хүнийг хайсаар үнэт цагаа алдсаар байх уу? Энэ ажлаа бидэнд даатгаж өөрийн бизнестээ анхаарлаа хандуул

Бид гадаад болон дотоодын хөдөлмөрийн зах зээлээс танай байгууллагын соёл, тухайн албан тушаалын шаардлагыг хангасан ажилтанг хайх ажлыг таны өмнөөс  гүйцэтгэж, зөв хүнийг  тохирох албан тушаалд нь байршуулах ажлыг бид мэргэжлийн төвшинд ёс зүйтэйгээр зохион байгуулж ажиллана.

Манай компани нь байнгын  болон үндсэн, урт ба богино хугацааны гэрээт ажиллах ажилтнуудыг бүрдүүлэх сонгож тохирох албан тушаалд байршуулах боловсронгуй бөгөөд нэгдсэн хайлтын системтэй.

 Эйч Ар Консалтанг Фирм нь 100,000 гаруй ажил горилогчдын нөөцтэй бөгөөд манай мэдээллийн сан нь  аль ч салбарт харилцагч байгууллагын шаардлагатай хүний нөөцөөр хангах бүрэн боломжтой юм.

Манай хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшсэн хамт олон сүүлийн үеийн мэдээлэл, техник технологи, арга барилыг ашиглан дэвшилтэд сонгон шалгаруулалтын аргыг ашиглан танай байгууллагад тохирох ажилтанг бид сонгож  танд санал болгоно.

Бид  та бүхэнтэй хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж танай байгууллагад шаардлагатай

  • Гүйцэтгэх захирал,
  • Хэлтсийн дарга,
  • Ерөнхий менежер,
  • Уурхайн инженер,
  • Замын инженер,
  • Барилгын инженер,
  • Санхүү, Нягтлан бодогч,
  • Гадаад худалдааны менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Маркетингийн менежер  гэх мэт дээд албан тушаалд тохирох ажил горилогчдыг  дотоодын болон гадаад хөдөлмөрийн зах зээлээс хайж олох, сонгон шалгаруулалт хийхэд тусална.

 Бидний санал болгож буй ажил горилогч танай байгууллагын соёл болон албан тушаалын шаардлагад бүрэн нийцэж, тогтвор суурьшилтай ажиллаж өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг, ур чадвараа ашиглан байгууллагын нэр хүнд, ашиг орлогыг өсгөнө гэдэгт бид итгэлтэй байдаг.